Эцэг, эхчүүд ирэх сараас хүүхдийнхээ хоолны мөнгийг төлнө

0
Эцэг, эхчүүд ирэх сараас хүүхдийнхээ хоолны мөнгийг төлнө

Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэхээр болсон. Ингэхдээ 1000 төгрөгийг тухайн хүүхдийн эцэг, эхээс нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ тухай Боловсролын сайд П.Наранбаяр "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор хүүхдийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 3000 төгрөг болсон. Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 53 хувьтай болсон. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрэх юм. Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл, сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт явуулсан гэж тооцвол 22 мянган төгрөг төлөх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. Таны тушаасан 1000 төгрөгийг хүүхдэд тань зориулна.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан” гэдгийг хэлж байв.

Тэгвэл эцэг, эхчүүд хүүхдийн өдрийн хоолны мөнгийг хэзээнээс төлж эхлэх тухай Боловсролын ерөнхий газраас тодруулахад "Ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүд хуваалцан төлөх байдлаар Боловсролын яам бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн төлбөр төлөх системийн хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Хэрэв уг ажил хугацаандаа хэрэгжиж эхэлбэл цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн эцэг, эх өдөрт 1000 төгрөг буюу сард 22 мянган төгрөгийг аравдугаар сарын 1-нээс төлж эхлэх юм байна.

2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Харин 2024 оноос эхлэн хоолны зардлыг шим тэжээл, инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх, хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцахыг эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг салбарын сайдад даалгасан. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан. Салбарын яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хүүхдийнхээ хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байдаг.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex