Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ
Р.ОЮУН, А.ТҮМЭННАСТ
Цэцэрлэгийн
хүүхдийн бүртгэлийг энэ сарын 25-наас албан ёсоор эхэлнэ хэмээн
Нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт өгөх
гэсэн эцэг, эхчүүд даваа гариг буюу ирэх долоо хоногийн ажлын өдрүүдийг
хүлээх нь бүү хэл, наймдугаар сарын 20-ныг угтан зарим цэцэрлэгийн
үүдэнд хонон өнжин дугаарлаж байна. Жил бүрийн намар эцэг, эхчүүд
цэцэрлэгийн үүдэнд уртаас урт дараалал үүсгэн, заримдаа машин тэрэг,
майхан савтайгаа ирж хоноглодог болсон. Гэтэл энэ жил бас энэ дүр зураг
өөрчлөгдсөнгүй. Тиймээс бид энэ удаагийн "Амьдралын тойрог”-оо Хан-Уул
дүүргийн зургадугаар хороонд байрлах 189 дүгээр цэцэрлэгийн үүднээс
бэлтгэсэн юм.