ДАЛАНЗАДГАД СУМАНД ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ХИЙХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Шог 2024/07/19 0 ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАЛАНЗАДГАД СУМАНД ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ХИЙХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА. Даланзадгад сумын Гурвансайхан, Баруун сайхан, Нисэх, Хан-Уул, Их-Уул гэр хорооллыг хамарсан нийт 21.5 км, 27,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төслийг "Престиж инженеринг" ХХК-аар гүйцэтгүүлэн, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 15556/2022 дугаартай Магадлалын дүгнэлтээр батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2,7 км суваг, шуудуу хийгдэж байгаа бөгөөд "Би Ди Инженеринг" ХХК-тай гэрээ байгуулан, далан, шуудууны ажлуудыг эхлүүлж, ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна. 2024 онд 6,6 км суваг шуудууг 9,484.3 сая төгрөгөөр хийх бөгөөд Даланзадгад сумын хэмжээнд 9,3 км үерийн ус зайлуулах байгууламж хийгдэх юм. 0
Сэтгэгдэл байхгүй байна.