Г.Ёндон: Герман улс руу Элчин сайдаар томилно гэдэг худлаа, захиалга

0
Г.Ёндон: Герман улс руу Элчин сайдаар томилно гэдэг худлаа, захиалга

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ёндонгоос дараах тодруулгыг хийлээ.


-Таныг 100 сая төгрөгөөр шагналаа гэх. "Элчин сайдаар явуулахын тулд” шагнал өгөөд явуулах болж байна гээд л шуугих. Та шагнуулав уу, танай хамт олон шагнуулсан юм уу?

-Өнөөдөр мэдлээ, намайг 100 сая төгрөгөөр шагнасан юм байна гэж. Уг нь манай хамт олныг буюу  "Эрдэнэт” үйлдвэрийн 7000 уурхайчныг шагнасан. "Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил Алтан эрдэнийн өргөмжлөл цом, 100 сая төгрөгөөр шагнуулсан.

"Эрдэнэс Монгол” компани дотроо байгаа бүх компаниудаа маш олон үзүүлэлтээр дан ганц орлого биш байгаль орчин, нийгэм, засаглал, Засгийн газар, ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, эрсдлийн удирдлага гээд олон зүйлээр дүгнэж, шагнадаг. Өнгөрсөн жилийн 100 сая төгрөгийн шагналыг захирлын зөвлөлөөр ярилцаад 50 орчим сая төгрөгийг "Энэрэл” төвийн охидын буланг тохижуулахад зарцуулсан. "Эрдэнэт” үйлдвэр 60 гаруй хүүхэдтэй "Энэрэл” төвийг өөрийн зардлаар санхүүжүүлж ирсэн. Энэ төвд бүтэн өнчин хүүхдүүд хүмүүждэг.  Өсч том болж байгаа охидыг тусад нь байранд оруулах шаардлага гарсан тул түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдсэн.

"Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын дунд гурван төрийн бус байгууллага байдаг. Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо гэж гурван холбоо байдаг. Энэ  гуравтаа үлдсэн 100 сая төгрөгийг хувааж зарцуулсан. Миний тушаал ч байгаа.

Сая "Эрдэнэт” үйлдвэр маань Очир эрдэнэ гэж нэрлэсэн цом шагнал авсан. Өмнө нь "Эрдэнэт” үйлдвэр МҮХАҮТ-аас топ 100 ААН-ээр шагнуулдаг байсан. Төрийн өмчит компани хувийн хэвшилтэй өрсөлдөх шаардлагагүй гэж үздэг болсноор тийшээ оролцохоо больсон.

"Эрдэнэс Монгол”-ын компаниуд дотроо өрсөлддөг. Орлого гэхээсээ илүү байгаль орчин засаглал гээд олон үзүүлэлтээр өрсөлддөг.

Энэ жил "Эрдэнэт” үйлдвэр маань Очир эрдэнийн шагнал хүртсэн. "Эрдэнэс Монгол” компаниас бүх үзүүлэлтээр тодорхойлж шагнасан. Г.Ёндон гэдэг хүнийг биш 7000 уурхайчныг шагнасан гэж ойлгох хэрэгтэй.

Г.Ендон гэдэг хүн ажил олгогчийн хувиар хамт олноо төлөөлөөд тэрхүү арга хэмжээнд оролцож, шагналыг гардаж авсан. Зургаан хүн төлөөлөөд энэ шагналыг гардаж авсан.

Одоо энэхүү шагналаа  7000 хүнээсээ хамгийн сайн ажилласан хүмүүсээ шагнана. Үүнийгээ ч зарласан байгаа.

-Герман улс руу Элчин сайдаар томилно гээд байгаа. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Зунаас хойш намайг Элчин сайдаар ч томилоод, "Эрдэнэс Тавантолгой” руу ч явуулаад, "Эрдэнэс Монгол” руу ч явуулаад л байна. "Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг Засгийн газраас  шийддэг. Болжээ гэвэл ажлаа өгөхөд бэлэн.

Элчин сайд гэдэг өөр институт шүү дээ. Уул уурхайн салбараа би бол мэднэ. Гадаад харилцаа гэдэг над шиг уурхайчин хүнд үг хэлнээсээ эхлээд болохгүй шүү дээ. Герман улс руу герман хэлтэй, дипломт хүн л томилогдох ёстой. Тиймээс  энэ бол захиалгатай. Би бол захиалгатай гэдгийг мэддэг.

-Тэгэхээр "Эрдэнэт” үйлдвэр гэдэг хамгийн нөлөөтэй газрын захирлаар томилогдохыг хүсч байгаа хүмүүс олон байна гэж харж болох нь. Одоогоор халаа сэлгээ яригдсан зүйлд алга гэж ойлгож болох уу?

-" Эрдэнэт үйлдвэр гэдэг хэд хэдэн том үйлдвэрийг нэгтгэсэн том газар шүү дээ. Маш их ачааллалтай ажилладаг.  Улсын төсөвт татвар хураамж төлөх, том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гээд.  "Эрдэнэт” үйлдвэрийн захирлын хувьд өдөрт өчнөөн зуун бичиг баримттай танилцаж шийдвэр гаргах шаардлага гардаг.

Африкийн Стандарт банкны хэрэг гэдгээс хойш "Эрдэнэт” үйлдвэрийн захирал дардас хэрэглэхгүй, бүх баримттай өөрөө танилцаж гарын үсэг зурахаас эхлээд маш их ажил бий. Хагас бүтэн сайнгүй оройн 22 цаг хүртэл ажиллаж байж л ард нь гардаг. Нэг хоёр хоног Улаанбаатар хотод ажиллаад ирэхэд л ажил овоорсон байдаг. Зүгээр жаргадаг ажил биш.

Мэргэжлийн хүний хувьд салбарт 20 гаруй жил ажилласан, сайд хийж байсан учраас зарим ажил нь надад амар байдаг. Би бол гүйцэтгэгч хүн, та одоо болно оо гэвэл татгалзах зүйлгүй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex