Дэлхийн хамгийн өндөр настай хүн өнгөрөгч сарын 29-нд таалал төгссөн тул дараагийн өндөр настнаар Бразилын иргэн 116 настай Ина Канабарро тодорлоо. Тэрбээр хөлбөмбөгийн хорхойтон, католик шашны сүмийн гэлэнмаа ажээ. Дэлхий даяарх зуу болон түүнээс дээш настай иргэдийг судалдаг "LongeviQuest” байгууллагаас түүнийг өнгөрөгч ням гарагт дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн зарласан юм. Тэрбээр 1908 оны зургаадугаар сарын 8-нд төрсөн тул зургаан сарын дараа албан ёсоор 117 нас хүрнэ. Энэ талаар зээ дүү нь "Эгчийн төрсөн өдөр хоёр долоо хоногийн дараа бүртгэгдсэн. Тэр тавдугаар сарын 27-нд төрсөн юм” гэжээ. И.Канабаррогийн элэнц өвөг XIX зуунд Португалаас Бразил салан тусгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн алдартай генерал гэнэ. Харин И.Канабарро залуугаасаа шашны үйлсэд хүчин зүтгэсэн байна. Тиймээс 110 насны төрсөн өдрөөрөө пап Францисаас хүндэтгэл хүлээн авчээ. Мөн тэрбээр 2023 онд 118 насандаа таалал төгссөн Люсиль Рандоны дараа орох хамгийн өндөр насалсан гэлэнмаа юм. И.Канабаррог төрсний дараа байгуулагдсан орон нутгийн хөлбөмбөгийн "Inter” клуб жил бүр түүний төрсөн өдрийг тэмдэглэж өгдөг байна.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.