"Халдвараар өвдсөн хүүгийн биеийн байдал маш хүнд байна"

0

Налайх дүүрэгт менингокок халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн онцгой комисс өнөөдөр /2025.01.29/ 22:00 цагт шуурхай хуралдаан зарласан байна.

Налайх эрүүл мэндийн төвөөс халдварын тохиолдолтой холбоотой мэдээлэл хийж байна.

Дүүргийн шуурхай штабаас өгч байгаа мэдээллээр, өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний 08:35 цагт гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд "Нарны элч" өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халуурч, асран хамгаалагчид нь үзүүлэхээр авч ирсэн. Өрхийн эмч анхан шатны үзлэгээр Менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн байна гэж үзэж өрхийн эрүүл мэндийн төвийн машинаар Налайх дүүргийн халдвартын тасагт хүргэсэн. Үүний дараа ХӨСҮТ-ийн тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, лабораторид шинжилгээг өгсөн.

Өчигдөр 17:50 цагт шинжилгээний хариу эерэг гарч менингококк болох нь тогтоогдсон. Дүүргээс хариу гарсан даруйд Онцгой комиссын шуурхай штабыг яаралтай хуралдуулж хариу арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэлээ. 

Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль:

-Хүүхдийг өчигдөр өглөө эмнэлзүйн шинж тэмдгээр нь хүлээж авч яаралтай эмчилгээнд оруулсан. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалын дагуу мэдээллийг шууд ХӨСҮТ, ЭМЯ, НЭМҮГ-т өгч ажилласан. Мөн эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг. 

Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Бид тохиолдол батлагдсан даруйд эмч нарын шуурхай баг гарсан. 

Халдварын тохиолдол илэрсэн хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. 

Тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж тандалт шинжилгээ хийсэн. Хүүхдийн ам бүл найм. Гэрийнхнээс мөн шинжилгээ авсан. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтооно. Одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй. Тандалтын зургаан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. 

Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн. 

Дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон.

10 : 21
2025-1-30

Цэцэрлэгийг түр хааж, сургуулийг цахимд шилжүүлээд байна

58

Бид Налайх дүүргийн онцгой комисстой холбогдож тодруулахад, өчигдөр шөнө халдварын тохиолдол батлагдсан. 307 дугаар цэцэрлэгийн хүүхдээс халдварын тохиолдол батлагдсан. Гэхдээ аль төрлийн менингокок халдвар гэдгийг шинжилж байгаа. 

Одоо 10:00 цагаас Онцгой комисс дахин хуралдаж байна. Хорио цээрийн дэглэм тогтоох эсэх талаар ямар арга хэмжээ авахаа хэлэлцэнэ. Үүний дараагаар нийтэд мэдээлэл өгнө. 

Халдварын тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарласан. Мөн шинжилгээ авсан гэлээ. Хавьтал болсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Сургуулиудыг цахимаар, цэцэрлэгийг түр хаасан гэлээ. 

Зөвлөмж: Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ өвчин Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа юм.

– Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин
– Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ
– Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг
– Агаар дуслын замаар халдварлана
– Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог
– Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө
Шинж тэмдэг
– Өндөр халуурах /39-40/
– Толгой хүчтэй өвдөх
– Дотор муухайрах бөөлжих
– Ухаан самуурах, таталт өгөх
– Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
– Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
– Амны хаалт тогтмол зүүх
– Олон нийтийн газар зорчихгүй байх
– Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
– Дархлаа дэмжих
22 : 45
2025-1-29

Ариутгал хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

yhyth

Налайх дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж, маргаашаас зарим сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ.

Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж. Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийгдэж байна.

Одоогоор Голомт сургуулийн бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг маргаашаас эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж эхэлжээ.

Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад  хандахыг Налайх дүүргийн онцгой комиссоос зөвлөж байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex