"АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” АЯНЫ УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, спортын ээлтэй эрүүл ажлын байрны орчин бүрдүүлэхэд оршино.
ХОЁР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1."Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аяныг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон 22 салбар төвүүд хамтран зохион байгуулна.
2.2.Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Биеийн тамир, спорт хамтлагаас "Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аяныг удирдлагаар ханган ажиллана.
2.3 "Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аяны удирдамжийн дагуу 22 салбар төвийн дарга нарыг мэдээллээр ханган бие бялдрын түвшин тогтоох сорил, иог, гимнастик, шугаман бүжиг гэх мэт төрлүүдээр ажилтнуудын нас, хүйсийн онцлогт тохируулан зохион байгуулж, үр дүнг тайлагнана.
ГУРАВ. АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУГАЦАА, ТӨРӨЛ
3.1. "Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аяныг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний хугацаанд ажилтнуудыг идэвхжүүлэх, хандлагыг өөрчлөх чиглэлээр зохион байгуулна.
3.1.1.Сорилын аян /Ерөнхийлөгчийн нэрэмжит/
3.1.2.Иог
3.1.3.Гимнастик
3.1.4.Шугаман бүжиг
3.1.5.Салбар бүр байгууллагын сошиал хаягаар "Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аяныг уриалах байдлаар оролцох.
ДӨРӨВ. ТАЙЛАН ИРҮҮЛЭХ
4.1 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 22 салбар төвүүд "Ажлын байрны дасгал хөдөлгөөн” аяныг зохион байгуулсан тухай үйл ажиллагааны тайланг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Биеийн тамир, спорт хамтлагт цаасан болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
УДИРДАМЖ ХЯНАСАН:БИЕИЙН ТАМИР, СПОРТХАМТЛАГИЙН ДАРГА Р.ЦОГНЭМЭХ УДИРДАМЖ ГАРГАСАН:НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.ПАГАМДУЛАМ
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.