Итали шатарчин Каспаровын чансаанд хүрэв
Бакуд өндөрлөсөн гран-при тэмцээний зургадугаар тойрогт Италийн их мастер Фабиано Каруана Оросын Петр Свидлерийг хожсоноор чансаагаа 2851 болтол өсгөжээ. Энэ нь домогт Гарри Каспаровын хүрч байсан чансааны дээд оноо гэнэ. Дашрамд сонирхуулахад 2012 онд Норвегийн Магнус Карслен энэ амжилтыг давтсан бөгөөд одоо 2863 гэсэн чансаагаар бүх цагийн №1-д бичигдэж байна.
mass.mn
Сэтгэгдэл байхгүй байна.