39 хүнийг үхэлд хүргэсэн сувилагч бүсгүй
Яг ийм нөхцөл байдалд өөр 38 өвчтөн таалал төгссөн аж. Тэдгээрээс 10 тохиолдлыг онцгой сэжиг төрүүлэм гэж тодотгосон байна. Тэр өвчтөнүүдийн дийлэнхийг нь Даниэла Пожиали сахиж байсан гэнэ. Сувилагч бүсгүй тэр хүмүүсийн үхэлд буруутай гэдгийг нотлох нь тийм ч амар зүйл биш. Учир нь, цусан дахь калийн агууламж хоёр хоногийн дотор алга болдог юм. Гэхдээ л статистик тоон мэдээ түгшүүр зарлахад хүргэв. Энэ оны нэгдүгээр улиралд тэр эмнэлэгт 83 өвчтөн өөд болжээ. Тэдгээрийн 26 нь Пожиалигийн ажилладаг тасагт нас барсан аж. Мөн өөр 12 өвчтөнд Даниэла эм, тариа өгч, хийдэг байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn