Цагдаагийн дарга, комиссаруудын шинэ дүрэмт хувцасыг хураахаар болжээ
Үүнд иргэд ихээхэн бухимдалтай хандаж байсан билээ. Хэдийгээр юм хөгжиж ном бус интернетээс мэдэх гэсэн зүйлсээ төвөггүйхэн олж мэдэх боломжтой болсон ч ном гэдэг зүйл хэзээ ч хуучирч хэрэггүй болохооргүй үнэт зүйл юм. ЕБС, оюутанууд хүртэл бүгд ном хэрэглэж байгаа. Оюутан залууст ном унших хэрэгцээ байсаар байгаа бөгөөд үнэндээ энэ хэрэгцээг хуучин ном боруулагчид хангаж ирсэн гэхэд хилсдэхгүй.
Сүүлийн жилүүдэд номын бизнес цэцэглэж, томоохон худалдааны төвүүдэд номын тасаг нээгдэж, тусгай дэлгүүр шинээр үүд хаалгаа нээсэн ч гэсэн өмнөх нийгмийн үед бүтээгдсэн, хуучны сор болсон уран зохиолын шилдэг бүтээл, хүмүүсийн гар дээр байсан ховор чухал номууд дээрх газруудаар үзэгдэх нь бий. Тиймээс л уншигчид, номын хорхойтнууд хуучин ном боруулагч нарт хандаж, тэндээс хэрэгтэйгээ олж, заримдаа санаанд ч оромгүй хямд үнээр эрснээ олдог. Тиймээс энэхүү бизнесийг тэр чигт нь арчин хаях боломжгүй учир тэдэнд худалдаагаа хийх байрыг бий болгож өгөх хэрэгтэй болсон юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр 128 сая төгрөгөөр "Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгаан асуудлыг 5 дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе.Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн "Жаргалан төмөр” ХХК болон цахилгааныг 5 дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулвал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтойг онцлон хэллээ. Энэ мэтчилэн манай улсын хөгжил эрчимтэй явагдаж байгаагын нэг илрэл бол дээрх явдал юм.
Өнөөх шоовдорлогдсон гэх бизнес ийн цэцэглэх боломж бүрдээд байгаа нь сайшаалтай хэрэг билээ. Нийгэмд "шоовдорлогдож” гудамжинд гарсан номын худалдаа эрхлэгчдийн өөрийн гэсэн байр нь хэзээ бүтэн болж, хэзээ явган хүний зам дээр худалдаа хийхээ больж, хүмүүс чөлөөтэй алхах бол гэсэн хүлээлт саяхан байсан бол энэхүү асуудлыг шинэхэн баригдсан номын худалдааны төв шийдэж өгч байх шиг.
Энэ мэтчилэн хоолоо олох гэж хөдөлмөрлөж хичээж байгаа ард түмэндээ тэдний бизнесийг өргөжүүлэхэд нь төр засгаас бага ч атугай тусламж түлхэц үзүүлэхэд цаашдаа үүнийгээ цэцэглүүлээд аваад явах боломжтой юм. Ийн хөгжиж буй улс орныхоо гэрэл гэгээтэй зүйлсийг харвал хар бараанаасаа илүү их байгаа гэдгийг мэдрэх биз ээ.