Хумс тань амархан хугардаг бол
1. Эмзэг хугарамтгай хумстай бол Эмзэг
хугарамтгай хумсыг бэхжүүлэхийн тулд А витамин хийж бүлээсгэсэн
наранцэцгийн тосон дээр 3 дусал иод эсвэл 5 дусал нимбэгний шүүс нэмсэн
бэлдмэлийг хэрэглэнэ. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхийг хичээргээрэй.
Дээрхээс гадна далайн давстай ус, зөөлөрч хэврэгшсэн хумсыг хамгийн сайн
бэхжүүлдэг. Түүнийг худалдааны төвд зарагддаг далайн болон хоолны давс
ашиглаж бэлтгэдэг. Үүнд нэг хоолны халбага давс, нэг аяга ус, нэг дусал
йод орно. Давсны уусмалаар хумсаа өдөр бүр буюу өнжөөд 10-20 минутаар
2,5 долоо хоногоос нэг сарын турш арчина. Үүнийг жилд хэд хэд давтах
хэрэгтэй. Хэврэг хумсыг нимбэг нэрс улаалзганын шүүсээр тогтмол арчихад
гайхалтай сайхан нөлөө үзүүлдэг.
2. Давхраатан зузаарсан хумстай бол Хатуурч зузаараад олон
давхар үе үүсч нидрүүлэгний ар шиг барзгар хумс мөөгөнцөртсөнийг
гэрчлээд зогсохгүй янз бүрийн химийн бодис чанар муутай бүтээгдэхүүн
хэрэглэдгийн үр дүнг харуулдаг. Ингэж гэмтсэн хумсыг арчлахдаа нэг
удаагийн бээлий хэрэглэж, хамгаалах суурь лак заавал түрхэх ёстой.
3. Шарласан хумстай бол Хумс бага зэрэг шарлахыг элдэв өвчинтэй
холбож сэтгэлээр унах хэрэггүй. Тийм хумсыг 3%-ийн устөрөгчийн хэт
исэл, нимбэгний шүүсээр арчаарай. Мөн өөрийн гараар хийсэн хумс
цайруулагчийг хэрэглэхэд гэмгүй. Шарласан хумс цайруулагчийг хийхийн
тулд танд 1% глицерин, 5% устөрөгчийн хэт исэл, 4% нэрмэл ус эсвэл 1%
глицерин, 1,5% пергидроль, 4% нэрмэл ус хэрэгтэй.
4. Зэтэр гэмтсэн үед Хумсны арын махыг зэтэр гэдэг. Энэ
мах сөрдийхөд хумсандаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Зэтрийг
зориулалтын савх багажаар янзалдаг. Сөртийж хөндийрсөн зэтрийг мэрж
тасдах хэрэггүй. Зэтрийг хуулж гэмтээсэн бол шалбарсан хэсгийг йод,
ёпиртээр арчиж цэвэрлээд эмтэй лент наана. Шархны тавыг хуулж болохгүй.
Хумсаа сайхан харагдуулахыг хүсвэл арчилгааг нэг удаагаар дуусгавар
болгож болохгүй шүү. Тиймийн тулд та өөрийгөө үргэлж арчлан, тордоорой.