Монгол хүүхдүүд айлуудаас чихэр гуйдаг болжээ

1038

Монголчууд бидний өвөг дээдэс мэлмий гэгээн тунгалаг байхын тухайд олон сургааль юугаа үлдээсэн байдаг. Түүнчлэн амны билгээс ашдын билэг гэх мэтээр дандаа сайн сайхныг зөгнөсөн сайн үйлийг бүтээх ариун үгсийг өвлүүлсний учир холбогдлыг ухан ойлгох нь чухал.

Өнөөдөр буюу жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр Халлоуины баярын өдөр гэж тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдрийн тухай нарийн учрыг нь мэддэггүй Монгол багачууд маань өрнөдийнхнийг дуурайн айл хэсэж, чихэр гуйдаг болоод байна. Тэд ийнхүү таних, танихгүй айлаар явж "сүнсээ өг, эсвэл амттан өг" гэж хэлээд явдаг ажээ. Энэ бол Халлоуины ёслолуудын наад захын нэг жишээ. Миний нэгэн танилын хүүхэд ч мөн өнөөдөр баг, өмсгөл зүүгээд айлаар явж чихэр гуйна гэсэн.

Угтаа бол монголчууд бид чинь сар шинийн баяраар, ер аливаа нэгэн баяр ёслолоор хүн бүрийн гарын алгыг дээш харуулдаг эртний сайхан жаягтай улс. Бас өхөөрдөм хөөрхөн үрсийнхээ дух, хацрыг нь үнэрлэн эрхлүүлдэг тийм л энэрэнгүй, өгөөмөр хүмүүс шүү дээ. Гэтэл энэ өдөр хүүхдүүд нүүрээ нуучихаад айлгаж байгаад алгаа дээш нь харуулдаг болсон гэж үү? Бид тэс өөр бэлгэдэлтэй ард түмэн.

Үүнтэй холбогдуулан манайд тэмдэглэдэг болсон "баяр” гэхэд бэрх тэмдэглэлт үйл явдлуудын учир холбогдлыг нь ухаж үзсэнээ сийрүүлье.

Халлоуины баярын үүслийн тухай:

Халлоуин гэдэг vг нь "All-hallow-even" буюу "бvх тахилгын өдөр" гэсэн vгийн товчлол юм. ҮүнийгИрланд, Их Британи зэрэг орны "Паган" /шашингvй хvн/ фестивалиас эхлэлтэй гэж үздэг. Энэ фестивалийн vеэр тариачид нөгөө ертөнцийнхөнд зориулан тахилга үйлддэг байжээ. Аймшгийн дүрстэй өмсгөлүүд нь чөтгөр, хий vзэгдлийг айлгах, хуурах зорилготой юм байна.

Харин орчин үед энэ өдрийг Өрнөдийн ихэнх орнууд тэмдэглэдэг байснаа нэлээд өргөжиж дэлхийн олон оронд тархсан ажээ. Түүнчлэн манайхны хувьд бол зүгээр зугаацах маягаар тэмдэглэдэг.

Эндээс харвал, энэ нь баяр гэхээсээ илүү хар домын үйлийн өдөр гэдэг нь тодорхой байна.

Дараагийнх нь Кристмас буюу Зул сар. Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй. Үүнийг хүмүүс шинэ жилтэй андуурах нь элбэг.



Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр өөрөөр хэлбэл, Есүс Христийн мэндэлсэн өдөр ажээ. Энэ өдөр Христийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон нь шашингүйчүүд энэ өдөр баяр тэмдэглэдэг байсантай холбоотой гэж түүхчид үздэг. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ.

Тэгвэл энэ нь шашны, тэр дундаа Христэд итгэгчдийн л хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх тусгай баярын өдөр болж таарлаа.

Удаах нь Гэгээн Валентины өдөр. Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон хүндэтгэлийн өдөр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрдөггүй байсан тул залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж, Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгасан гэдэг. Ийнхүү түүнийг 02 дугаар сарын 14-ний өдөр цаазалсан бөгөөд тэрээр хайртай бүсгүйдээ "Валентинаас чинь” хэмээх хайраа илчилсэн зурвас үлдээсэн тухай түүх өгүүлдэг. Тэгэхээр үүнийг баяр гэж хэлж болох уу гэдгийг бодох хэрэгтэй. Хайрын өдөр гэж тэмдэглэх үнэхээр сайхан. Яагаад Монгол ариун хайрын түүхийг сөхөж болохгүй гэж? Манайд сайхан хайрын түүх олон бий шүү дээ.

Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэрээр учрыг нь мэдэхгүй олон төрлийн тэмдэглэлт өдөр бүрийг баяр гэж ойлгох нь зөвхөн бидний буруу биш. Харийнхны болон дэлхий дахины даяаршил гэх мэт олон янзын хүчин зүйлийн нөлөөлөл гэж хэлж болох л юм. Бид ч тэдэнтэй мөр зэрэгцэн алхах хэрэгтэй ч авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй байна.

Үүгээр бид гадаад,дотоодоор нь ялгаж, бүгдийг нь үгүйсгэх гэсэнгүй. Манайхан ч бас шинээр олон тэмдэглэлт өдрүүдийг гаргаж ирсээр байгаа. Тухайлбал, их Чингис хааны мэлмий гийсэн өдөр. Түүнийгээ бүх нийтийн амралтын өдөр болгон тунхагласан. Бид энэ өдөр амрахын ашиг тус, ач холбогдол нь юундаа байдгийг мэдэхгүй юм.

Нэг иргэн Нийслэлийн 375 жилийн ойн өдөр ийн ярьж байсныг иш татъя. Тэрээр "Манайхан хэтэрхий олон баяр тэмдэглэдэг болсон. Тэгээд энд, тэндэхийн гудамж, замыг хаах юм. Энэ нь ажлаа хийж, амжуулах гэж байгаа хүмүүст маш их саад болж байна шүү дээ. Ингэж туйлшрахаа болимоор байна.” гэж ярисан юм.

Цаашилбал, эдийн засгийн хувьд ч энэ бүгд ямар их хэмжээний зардал дагуулах нь тодорхой. Өнөөдөр тохиож буй Халлоуины өдрөөр гэхэд нүүр, үс будаг, засал, өмсгөл, баг, зүүлт гэх мэтээр хэчнээн төгрөгийг зарцуулахыг хэлж таашгүй нь. Ялангуяа ядуу цолтой оюутан, сурагчид энэ өдрийг илүү өргөн тэмдэглэдэг тул эцэг, эхчүүд л дээрх зовлонг нь үүрэх юм даа. Судлаачид энэ өдөр нэг америк иргэн дунджаар 100 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоог ч гаргасан байдаг.

Эцэст нь "Баяр” гэдэг монгол сайхан үгийг яг цав тохирсон үйл явдалд нь тааруулан, утгыг нь дүйцүүлэн хэрэглье гэдгийг л сануулахаар зорьсон хэрэг минь энэ. Дээр нь бид нэг л өдөр энэ олон баяртаа пологдох вий дээ. Яаж ч пологдож мэдэх юм шүү, анхаарахад илүүдэхгүй л байх.

Аливаа зүйлийг ялгаж, салгах ухаантай манай ард түмэн минь "туйлшрамтгай монголчууд”гэдэг хочоосоо салах цаг болоогүй юу?

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1038 сэтгэгдэл
:

6 eyeglasses that are fashion girl approved who what wear http://www.portbet40.com/riblake_additions/seafoam-mint-green-pearl-necklace kohls everlasting gold 14k gold round popcorn chain necklace 20 in http://www.portbet40.com/ridgecrest_viewpark/ray-ban-glasses-price beads of rice bracelet end links exclusively fit heuer carrera 1153 chrono http://www.portbet40.com/ronkonkoma_chelan/yoga-jewelry-beaded-bracelet-amazonit
e-yoga-bracelet lot art cartier bague solitaire en or gris orn茅e dun diam http://www.portbet40.com/ronneby_moapa/shop-kendra-scott-elisa-birthstone-pendan
t-necklace-in-july
chanel pre owned 1994 chanel medallion gold chain pendant http://www.ngosusa.com/hayes_fortbenton/chanel-pre-owned-1994-chanel-medallion-g
old-chain-pendant

:

http://www.datsumo-news.com/big/boutique-officiel-nike-air-max-97-ul-17-se-chaus
sures-nike-2018-pas-cher-pourboutique officiel nike air max 97 ul 17 se chaussures nike 2018 pas cher pour
men s women s coach bags league backpack http://www.purpleplaymusic.com/manufacturer/men-s-women-s-coach-bags-league-back
pack


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex