Улстөрийн хямрал хэтэвчнээс хол байгаасай
Уг нь аз жаргалтай амьдарч байгаа иргэн хүнд Төрийн гурван өндөрлөгт хэн байх нь хамаагүй юм. Бид эдийн засаг хэцүү байна, гаднын хөрөнгө оруулалт сүйрлээ гээд л Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдаа "аваад хаячихлаа”. Хуулийн дагуу одоо шинэ Засаг бүрдэнэ. Тэр болтол дор хаяж нэг cap, цааш хэр удахыг мэдэхгүй. Байдал бишдэж энэ бүхэн сунжирвал жинхэнэ утгаараа бүх төвшний хямрал үүснэ. Эзэнгүй айл шиг хоорондоо толхилцож байх зуур шатахууны үнэ, валютын ханш гэх мэт эмзэг зүйлүүд гаарах вий гэх айдас хүн бүрт байна. Засаглалын хямрал нүүрлэсэн энэ цагт бид маш хурдан учраа олох ёстой болж байна. Тэгэхгүй бол Н.Алтанхуягийг огцруулснаас хавьгүй илүү муу зүйл тохиолдож мэднэ.
Одоо залбирах ганц юм байна. Улс төрийн энэ хямрал, улстөрчдийн хагарал иргэн бидний хэтэвчнээс хол өнгөрөөсэй. Дорж, Дулмаагийн амьдрал сайхан байвал Ерөнхий сайд хэний хүү байх нь юуны хамаа. Харамсалтай нь бидний олонхийн амьдрал тааруугаас хэнийг төрийн өндөрлөгт залах вэ гэдэгт иргэн бүр толгойгоо гашилгах юм.
Зууны мэдээ
Ө.Батхүү