Хоорондоо үл зохицох ордууд
Энэ удаа бид та бүхэндээ хоорондоо харш ордуудыг танилцуулж байна.
Хумх (1-р сарын 21 – 2-р сарын 18) –Загас (2-р сарын 19 – 3-р сарын 20)
Алсын
хараатай Хумх дасан зохицохдоо маш сайн. Хумхынхан алдар, амжилтанд
тэмүүлэгч, зорилоготой хүмүүс байдаг. Тэд өөдрөг бөгөөд өөртөө итгэлтэй.
Тэд царайлаг, сэтгэл татам харин хайр дурлалын харилцаандаа ойлгомжгүй.
Тэдний тогтворгүй, сониуч зан ойр дотныхонд нь хүндээр тусах нь байдаг.
Загас байнга анхаарал, халамж шаардаж байдаг тул хумхынхантай таарамж
муутай байдаг. Сэтгэлээр бус ухамсараар бүгдийг шийдэх гэж оролддог
Хумхад анхаарал тавьж, нялуурах нь хэцүү байдаг тул үүгээрээ Загасыг
байнга гомдоодог.
Хонь (3-р сарын 21 – 4-р сарын 20) – Үхэр (4-р сарын 21 – 5-р сарын 21)
Хонины
ордынхон зөрүүд, бие даасан хүмүүс байх нь түгээмэл. Энэ ордынхон үнэнч
сэтгэлд итгэдэг бөгөөд тэднээс огт өөр араншинтай хүмүүст татагддаг.
Хонины ордынхон алгуур удаан үхэрийнхэнтэй таарамж муутай байдаг. Учир
нь удаан тайван үхэр хонины санаачлагыг дэмжихгүй байх магадлалтай.
Харин үхэр сэтгэл хөдлөлдөө захирагддаг бөгөөд түүний сэтгэлийн баяр
баясгалан хониныхнод ойлгомжгүй байдаг. Тэдний харилцаа удаан үргэлжилж
болох боловч нэг хэвийн зүйлд дургүй хонины ордынхонд өөр, содон зүйлд
тэмүүлэх сэтгэлээ барьж чадалгүй "гадуур” эрж хайх нь их байдаг.
Ихэр (5-р сарын 22 – 6-р сарын 21) – Матар (12-р сарын 22 – 1-р сарын 20)
Түүний
дотор хоёр хүн амьдрадаг. Ихэр сэтгэл хөдлөмтгий, хурц, хайр сэтгэлд
хариуцлагатай ханддаггүй. Тэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг бөгөөд
тогтвортой харилцаанд орох дургүй. Тэдний хоёрдмол шинж чанар нь бусдыг
татах хүчтэй.
Дурламтгай,
хурц түргэн Ихэр удаан, анхаарал болгоомжтой Матарынхантай зохицдоггүй.
Хуучинсаг Матар эрх чөлөөг эрхэмлэгч Ихэрийн үйлдэлд тааламжгүй
ханддаг. Хөнгөн хийсвэр бодолтой Ихэрүүдээс ялгарах зүйл гэвэл
Матарынхан олон зүйлд санаа тавьж чаддаг.
Мэлхий (6-р сарын 22 – 7-р сарын 22) – Жинлүүр (9-р сарын 24 – 10-р сарын 23)
Мэлхий
эмзэг, тогтвортой, зарчимч, тайван. Энэ ордынхон асар их мэдлэг
хуримтлуулах потенциалтай бөгөөд идэр насны үзэл бодлоо насан туршаа
хадгалах нь их. Түүний хувьд хамгийн тохиромжгүй ордынхон нь Жинлүүр.
Жинлүүрийн этгээд санаа бодлыг Мэлхий хүлээн зөвшөөрч чадахгүй. Байнга
олны дунд байх дуртай Жинлүүр анхаарлгүй байдлаараа үргэлж Мэлхийг
гомдоож байх болно. Энэ хоёрын харилцаа байнгын харилцан буулт хийх
тохиолдолд л удаан үргэлжлэх боломжтой.
Арслан (7-р сарын 23 – 8-р сарын 23) – Охин (8-р сарын 24 – 9-р сарын 23)
Хүчтэй,
ухаалаг Арслан бусдыг захирч, нийгэмд өндөр байр суурь эзлэх дуртай.
Тэд огцом ширүүн зантай, бүгдийг нэг дор авахыг хүсдэг болохоор
тогтвортой, уйгагүй хөдөрлмөрч зан тэдэнд байдаггүй.
Арслан,
Охин хоёр хамгийн тохиромжгүй хос. Тоомжиргүй Арслан Охинд хэрэгтэй
дэмжлэгийг төдийлөн өгч чадахгүй. Охин тогтвортой харилцааг чухалчлах
бол Арслан энэ тухай бодох ч үгүй. Охин шүүмжлэмтгий, арвич хямагч бол
Арслан үрэлгэн бөгөөд шүүмжлэлийг тэвчиж чаддаггүй. Энэ хос удаан
хугацаанд хамтдаа байж чаддаггүй.
Хилэнц (10-р сарын 24 – 11-р сарын 22) – Нум (11-р сарын 23 – 12-р сарын 21)
Хилэнцийнхэн
ойлгоход хүнд, хүршгүй оргил мэт сэтгэгдэл төрүүлдэг орд. Энэ ордынхон
гайхалтай сэтгэлийн хаттай, амжилтанд хүрэхийн тулд асар их энерги
зарцуулж чаддаг. Тэд үр дүнд хүрэхийн тулд үр дагварыг үл харгалзан
тэмцдэг. Хилэнц бүх ордуудаас хамгийн секси нь бөгөөд байнга хайрыг эрж,
хайж байдаг.
Өмчирхөх
дуртай Хилэнцтэй эрх чөлөөт Нум таарамж муутай байдаг. Нумын хөнгөн
хийсвэр, сээтэгнүүр зан итгэлт амрагаа хайж буй Хилэнцийг үргэлж
уурлуулж байх болно. Зорилготой Хилэнц өнөөдрөөрөө амьдрадаг, "аялагч”
Нумыг хэзээ ч ойлгож чадахгүй.
Сэтгэгдэл байхгүй байна.