Бидний эх хэлийг Солонгосчуудаа тайлбарлаж байхад салбарын сайд нь Солонгос кофе шопын нээлтэнд оролцож байх
Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох юм бол одоогийн яамдын зарим сайдууд үргэлжлүүлэн сайдаараа үлдэж ажиллах болсон гэх мэдээлэл байна. Ийм сайд нарын тоонд Хууль зүйн сайд, БШУ-ны сайдын нэр яригдаж байна. Хууль зүйн сайдын хувьд Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болвол танхимд нь ажиллахгүй гэдгээ ил цагаан зарласан нэгэн. Уг нь салбарын сайдаараа хэнийг авч ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Түүнээс биш өмнө нь салбарын сайд байсан хэн нэгэн "би засагт орж ажиллана, ажиллахгүй” гэж хэлдэг ч юм биш гэдгийг ажиглагчид хэлээд байгаа.
Харин БШУ-ны сайдын хувьд ярих зүйл цөөнгүй байна. Л.Гантөмөр сайдын тэргүүлсэн БШУ-ны яам өнгөрсөн 2 жилд юу хийв. Түүний удирдлаган доор ажилладан БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагааг нь явуулахыг хориглосон Солонгос төвтэй Мүүнийн шашны бодлого үйл ажиллагааг "ил далд сурталчилсан” атал түүнийг Л.Гантөмөр сайд цээжээрээ хамгаалаад авч үлдсэн.
http://www.ugluu.mn/66018.html
Л.Гантөмөр өөрийн найз, Японд суралцаж байсан А.Галтбаярыг МУИС-ийн ректороор томилсон. А.Галтбаяр хууль зөрчсөн олон шийдвэр гарган, үйлдэл хийсэн ч түүнийг Л.Гантөмөр сайд хаацайлаад үлддэг.
БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа "Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд боловсролын агуулгын тогтолцоонд өөрчлөлт оруулах нэрийдлээр "уран зохиол”-ын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах, цагийг нь бууруулахдаа тулж, олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд хүрч байж больсон. Хэзээнээс монгол хүүхэд "зөв” биш "буруу” болчихсон юм бол гэж Боловсролын сайдаас асуумаар санагддаг. ”Буруу” монгол хүүхдийг хэн, хэрхэн "Зөв монгол хүүхэд” болгох гэж байгаа юм бол. Үүний цаана харийн соёл уламжлалт хүүхэд багачуудыг бага наснаас нь "уруу татах” гэсэн оролдлого байна гэж зарим хүмүүс хардаж байгаа нь ч оргүй биш мэт.
Л.Гантөмөр сайд, эдийн засгийн чиглэлийн хувийн дээд сургууль эрхэлдэг нэгэн найздаа Хүний их эмч бэлтгэх сургалтын зөвшөөрлийг "ногоон гэрэл”-ээр өгсөн байдаг. Хүний амь настай холбоотой Их эмчийн мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрлийг ингэж Эдийн засгийн чиглэлийн сургуульд шууд олгох ”бөх зүрх” Л.Гантөмөр сайдаас өөр хүнд төрөхгүй л болов уу.
БШУЯ-ны харьяа "Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт нэртэй” нэртэй ТББ нь 4 жил Багшийн их сургуулийг багш мэргэжлээр төгссөн суралцагчдаас багшлах эрх олгох нэрийдлээр шалгалт авч, шалгуулагч тус бүрээс 40 гаруй мянган төгрөг татан, зөвхөн нэг аймгаас л гэхэд 10,0 гаруй сая төгрөгийг ”олж” байгааг салбарын сайд нь харсан ч хараагүй мэт дуугүй суусаар байна.
http://www.ugluu.mn/113263.html
Жил бүр БШУЯ-ны зөвшөөрлөөр хэвлэгдэх сурах бичгийн тоо өсөн нэмэгдэж, нэг сурагч цүнх дүүрэн, дааж ядсан олон сурах бичигтэй хичээлдээ явж, толгой эргэсэн оон номноос хичээл орж байна. Яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичиг нь Монгол улсын төрийн далбааг алдаатай хэвлэсэн байдалтай байна. http://www.ugluu.mn/119440.html Дээр нь сурагчийн дүрэмт хувцасны чанар муутай байдлыг эцэг эхчүүд удаа дараа шүүмжилдэг боловч асуудлыг БШУЯ үл тоосон байдлаар өдийг хүрлээ.
Түүнийг энэ салбарыг удирдаж байхад Солонгосчууд Монголчуудын толгой дээр гарлаа. Солонгосын 100 хөрөнгө оруулалттай атлаа Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын нэрээр нэрлэгдсэн "Итгэл, найдвар, хайр” гэсэн уриатайгаар сургалтаа явуулдаг Их сургууль байр сууриа бэхжүүлж, шинэ байр барин ашиглалтанд оруулсан бол Солонгосын иргэн Ё Мүн Бү гэгч нөхөр Монгол хэлний тайлбар толь гаргахдаа хүрлээ. Монголчууд бид эх хэлээ арай ч Солонгосчуудаар тайлбарлах дээрээ тулаагүй байлтай Л.Гантөмөр сайдаа…
Хамгийн сүүлд БШУ-ны сайд Л.Гантөмөр Солонгосын хөрөнгө оруулалттай кофе шопын нээлтэнд Солонгосын залуу жүжигчинтэй мөр зэрэгцэн оролцсон нь түүнийг Солонгосын мүүнийн шашинтай өөрөө холбоотой гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлсэн байна.
http://www.ugluu.mn/119440.html
Монголын боловсролын бодлогыг уламжлалын арга барилд зөв зохистой явуулахын оронд Шинэчлэл нэрийн дор ийн самарч байгааг бид зүгээр хараад сууж болно гэж үү. Иймээс удахгүй шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайдаар Л.Гантөмөрийг үргэлжлүүлэн томилохгүй байхыг эдгээр баримтуудад тулгуурлан шинээр томилогдох Ерөнхий сайдад шивнэн хэлье…
Ц.Мөнх
ugluu.mn
Сэтгэгдэл байхгүй байна.