Мөнгөө дээрэмдvvлэх гэж Монголыг зvглэх “тэнэг” олдохгvй л болов уу

0

Улс орны хөгжил дэвшил залуучуудын мэдлэг, боловсролтой шууд хамааралтай ойлголт. Залуучууд ирээдvйдээ итгэлтэй, том зорилготой байж л эх орноо авч явна.

Өөрөөр хэлвэл Монгол улс хvнээ хөгжvvлж байж хөгжлийн дараагийн шатанд гарна. Сvvлийн жилvvдэд хvний хөгжлийн тухай зөвхөн манай улс биш дэлхийн олон оронд энэ асуудлыг чухалчлан судлаж байгаа билээ. Хvн төвтэй хөгжил дэлхий нийтийн vзэл.

Дараа нь боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хvн нь улс орноо хөгжvvлжээ. Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоон бvтээгч, ерөнхий сайд асан Ли Гуан Яао "Бидэнд бусдаас суралцахаас өөр ямар ч баялаг байгаагvй” гэж хэлсэн байдаг.

Монголын баялаг, Монголын буян хэмжээтэй

Бид холыг харж сэтгэж, хоёрыг ургуулж бодох ёстой. Монголчууд vнэхээр өвөг дээдсийнхээ ачаар их баялагтай, их буянтай эх орон өвөлсөн нь vнэн. Гэхдээ Монголын баялаг, Монголын буян хэмжээтэй. Баялагаа барьцаалж ирээдvйгээ өрөнд хийх эрх ямар ч албан тушаалтанд байхгvй.

Ер нь өндөр хvvтэй зээл авч зам тавьдаг, зам нь жил болоод л эвдэрдэг, дахин зээл авч засдаг ийм буруу бодлоготой улс манайхаас өөр байдаг ч юм уу. Бондын мөнгөөр ирээдvйд эвдрэх зам биш ирээдvйд мөнгө олох салбарыг бодитой дэмжих байсан. Улс өөрийн гэсэн мөнгөтэй болсны дараа замаа тавина уу, гvvрээ барина уу тэдний хэрэг. 1950 он гэхэд Азийн хамгийн ядуу орны нэг байсан Өмнөд Солонгосын эдийн засаг одоо дэлхийд 8 дугаарт, азид эхний 3 дугаар байрт явна.

Өмнөд Солонгос хvнд vедээ Баруун Германд уурхайчин, сувилагч нараа илгээсний хариуд тэдний цалинг барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Тэр мөнгөөрөө гангийн vйлдвэр барьсан. Гангийн vйлдвэр, аж vйлдвэржилт мөнгө олсон.

Солонгос ингэж л эдийн засгаа сэргээсэн, боссон. Японы тоёота компани АНУ-ын зах зээлд анх машинаа гаргах гэж маш их мөнгө алдсан. Энэ мөнгийг нь өрсөлдөгч компани болох ниссан, хонда, мицибуши хамт төлөлцдөг байж. Арай гэж тоёота АНУ-ын зах зээлд гарсан, араас нь нөгөө хэд нь ямар ч саадгvй нэвтэрсэн байдаг.

Манай ноолуурынхан саяхан АНУ-д нэг vзэсгэлэнд очсон чинь тэд Монгол ноолуурыг сонирхож байна гэнэ. Гэтэл яг адилхан ноолууран оймс хэрнээ өөр өөр vнэтэй, нэгнийгээ муулаад, өөрийнхийгөө магтаад сvйд болсон байна.

Жон Батаагийнх сайн уу, Цэцгээгийнх муу юу гэхээс илvv Монголын ноолуур л гэж харна. Гадаад зах зээлрvv улсаараа нэгдэж гардаг болохоос урдах хойдохоо муулаад хол явахгvй.

Оюу толгой дундрах баялаг, Оюунлаг толгой ундрах баялаг

Ухдаг биш ургуулдаг баялагийг бvтээх цаг болжээ. Оюу толгой бол дундрах баялаг, Оюунлаг толгой бол ундрах баялаг. Ухаан бодлоо ургуулдаг салбарт уралдахгvй бол хол хоцорлоо. Бид хvний илvvгээр биш ухааны илvvгээр л улсаа хөгжvvлнэ.

Саяхан л цөөнхийн тансаг хэрэглээ байсан гар утас одоо олонхийн энгийн хэрэглээ болсон байна. Хэсэг залуус нийлээд "Candy crush” шиг тоглоом хийгээд гар утсанд оруулахад л мөнгө олох боломж байна. УИХ-ын гишvvн нь ч тоголчихно. Тоглоомыг 1 доллароор 1 сая хvн татаад авахад л 1 сая доллар олох жишээний.

"Angry birds” тоглоом гэхэд л хагас тэрбум доллар олсон гэнэ. Монголчуудын бvтээсэн оюун ухааныг хөгжvvлдэг оньсон тоглоомыг гар утсанд оруулах бололцоо бий. Чингис нэртэй архи уралдан vйлдвэрлэж байхаар ЧИНГИС гээд (байлддаг) тоглоом vйлдвэрлэчих л дээ.

Стив Жобс гэдэг хvн интернэтийг гар утсанд оруулж өгсний маргааш л гар утсанд юу оруулж болох вэ гэж сэтгэх хэрэгтэй. Энэ бол нэг л жишээ. 1990-ээд оны vед хэн банкинд танилтай байна, хэн эхэлж Е паспорт авсан байна, хэн тvрvvлж хотод орж ирсэн байна тэр нь тодорхой хэмжээгээр эхэлж бизнест хөл тавьдаг байсан. Тэгвэл одоо энэ хууль vеэ өнгөрөөжээ. Эдийн засагт шинэ хууль мэндэлсэн.

Энэ бол мэдлэг төвтэй эдийн засаг. Капитал биш, мөнгө биш мэдлэг. Дорж нэг ТVЦ нээдэг, хажууд нь Дондог нэгийг барьдаг, маргааш нь Долгор ирдэг, нөгөөдөр нь бvгдээрээ дампуурдаг байдлаа нэн даруй өөрчлөх хэрэгтэй болох нь.

Төрөөс инновацийн бодлогыг эрчимтэй дэмжих, шинээр зохион бvтээх vйлдвэрлэл, судалгааны төвийг байгуулахад хөрөнгө харамгvй зарах, патентийн эрхийг хамгаалах зэрэг арга хэмжээнvvдийг даруйхан авах нь мэдлэгийн эдийн засгийг хөгжvvлэх том хөшvvрэг болно.

Мөн хөрөнгө оруулалт татах, гадныхан удаан хугацаагаар бизнес хийх таатай орчныг бvрдvvлэх баталгаатай хөрс бий болгох нь чухал байх. (Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалтанд Монгол улс 72 дугаар байрт явна, жагсаалтыг нөгөө л Сингапур тэргvvлж байна).

Харилцан ашигтай хамтрахыг л бизнес гэдэг болохоос хэн нэг нь илт цөм хийх сонирхолтой бол бизнес биш дээрэм болно. Гадны хөрөнгө оруулалт гуравны хоёроор буурсан нь бодит vнэн. Одоогоор мөнгөө дээрэмдvvлэх гэж Монголыг зvглэх тэнэг олдохгvй л болов уу.

Манайх хөдөлмөрийн анхдагч харилцаа болох ажилд авах, орох байдлаас эхлээд л өөрчлөгдөх зvйл их бий. Танил сайтай нь биш мэдлэг сайтай нь ажилд ордог, Ажилд орох гэж мөнгө төлдөг биш ажил таны мэдлэгт мөнгө төлж авдаг болох хэрэгтэй.

Дөнгөж төгссөн залууд 3 жил ажилласан байх шаардлага тавьдаг, мэргэжил өөрөөс биш нам төрөөс болж халагддаг төрийн албыг өөрчлөөгvй цагт ухаалаг төр гэх уриа, лоозон хэвээрээ л байна. Систем зөв өөрчлөгдөж чадвал тvvнийг дагаад хvн ч, амьдрал ч өөрчлөгддөг жамтай. Цаг ирнэ ээ.

Залуус энэ өөрчлөлтөөс өрсөж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. 35 нас хvртлээ эрх мэдэл, эд баялагаар биш эрдэм боловсролоор биеэ чимэх нь зөв болов уу. Энэ нь ирээдvйн 25 жилийн хоолоо бэлдэж буй хэрэг байж болох. Улс орон vргэлж ийм хямралтай, хvнд байхгvй. Сонголтоо зөв хийвэл эдийн засгийн хямрал илаарших цаг ирнэ. Эдийн засаг сэргэнэ, улс мөнгөтэй болно.

Тэр vед мөнгөө vр ашигтай зарцуулах ухаан, мэдлэг бидэнд чухал хэрэгтэй болно. Арабын зарим орнууд шиг баялаг ч vгvй, хөгжил ч vгvй болчихгvйн тулд ухдаг биш ургуулдаг салбарыг одооноос босгох хэрэгтэй. Ингэж чадвал улсаараа урагшаа олон алхана.

Улстөр судлаач Ж.Мөнхжаргал

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex