Хүүхний эрлэг Мянганбаяр 480 тэрбум төгрөгийн өртэй
Өнгөрсөн сард дампуурлаа зарласан "Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдсэн. Түүний дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны наймдугаар сарын 11-ний өдрийн захирамжаар "Монгол газар”ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон билээ.
Тус компанийг татан буулгах, эсвэл хөрөнгөжүүлэх асуудлын талаархи шүүх хурал өчигдөр болох байсан ч шүүх хуралд "Монгол газар” ХХК-ийн төлөөлөл ирэх боломжгүй болсон тул хойшлуулсан байна. Ингэснээр шүүх хурал энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлогджээ. Хамгийн сүүлд тус компанийн нэр дээр 480 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл иржээ.
Эх сурвалж: Tsooshine.mn