Онигоонууд
Цавчуур
Эрдминд ажилладаг залуу гэртээ амарч байж. Гэтэл телевизээр Цавчуур цэг ком гэсэн реклам явж байхыг харсан дүү нь
- Ах аа энэ Вэб хуудас юм уу, заазуурны сурталчилгаа юм уу гэхэд ах нь
- Аан үгүй, үгүй. Энэ чинь манай дарга.
Жолооч дарга хоёр
Үйлдвэр нээгдээд удаагүй байж. Зэс ачдаг ЗИЛ машиныг нэг оператор дураараа жолоодож яваад замын индүү мөргөх үед ийм яриа болсон гэдэг. Жолооч дарга дээрээ очоод
- За дарга аа, баларсан .., индүү мөргөөд гэхэд дарга нь
- Индүү нь тэгээд зүгээр үү? гэжээ
Ярьдаг хонго
Хоёр оператор ажлын хувцсаа солихоор душ уруу алхаж явж. Гэтэл урд явсан нь санаандгүй хийгээ гаргачихжээ. Харин ард явсан нь
- ай аан, чи сая юм хэлэв үү? гэтэл урд явсан нь
- үгүй ээ, чи миний хонготой яриад байна гэж уурлаж гэнэ.
Таачихсан юм чинь өгөхөөс
Уусгалтын операторууд ажлаасаа буугаад алхаж явж. Гэтэл хамгийн түрүүнд явсан залуу чихрийн цаас хаяж байхыг харсан нэг нь
- дүүдээ чихэрнээсээ өгөөч гэтэл
- дуусчихсан гээд цааш яваад өгч. Нэлээд явж байснаа эргэж хараад
- За энд юу байгаа вэ, Чамайг таавал өглөө, таахгүй бол өөрөө задлаад идлээ шүү гэж гэнэ.
- Чихэр гэтэл
- Өө, тачихдаг байна шдээ, өгөхөөс
Дарга засварчин хоёр
Нэг дарга засварчин залууг дагуулаад сэлбэг авахаар агуулах уруу орж
гэнэ л дээ. Сэлбэгээ авчхаад гарч ирээд явах гэтэл дарга зогсоод байж
ээ. Засварчин залуу гайхаад
- Дарга аа яасан бэ? явах уу гэтэл
- Хүлээж бай, Баавгай гарч ирэх ёстой гэж гэнэ. / засварчин залууг Баавгай гэдэг/
Ид шидтэй гутал
Олон жилийн өмнө гэнэ. Нэг даргын эхнэр дэлгүүрээс чамгүй үнэтэй гутал
авч л дээ. Тэгээд орой нөхрөө ирэхээр нь ийм гутал аваад гээд л ярьж.
Нөхөр нь сонсож сууснаа,
- Ямар ид шидтэй гутал вэ наадах чинь, өөрөө явдаг юм уу? гэж гэнэ
Эмэгтэй даргатай болдог хэрэг ээ
Хоёр инженер залуу интернетээр сонин хачин мэдээ уншиж суужээ. Гэтэл
"Ажлын байрны бэлгийн дарамтад эрчүүд илүү өртөх магадлалтай” гэсэн
гарчгийг харсан нэг нь
- Пөөх, юун гоё-ийн, эмэгтэй даргатай газар олж ажиллая байз. Гэхэд нөгөөх нь
- Дэмий, дэмий, дарга нь шүдгүй ч үгүй, үс ч үгүй эмээ таарвал яана.
Тэгээд орой болгон "чи надтай үлдэж илүү цагаар ажиллаарай” гээд байвал
бүүр кэцүү шд. гэж байна гэнэ.
Үстэй гуяа
Нэг залуу загас барьсан тухайгаа ярьж байна гэнэ.
- Дээр үед би Сэлэнгээс тул барьсан юм. Тул ч гэж тул, уртаараа бараг
надтай чацуу. Хамгийн гол нь гэдсэнд нь юу байсан гэж санана. зэвэг,
хадрангууд шопрот шиг зөрөөд пиг, хонины үстэй гуяа, притек шиг иртэй
болчихсон тавтын мөнгө, хайлсан дэгээ, торны тасархай гээд л ай даа их
юм гарсан даа. Гэхэд хажууд нь сонсож суусан залуу
-юун үстэй гуяа вэ? гэхэд
- яахав дээ, голын эрэг дээр ус ууж байсан хонь үргээд ухас хийхэд нь гуяыг нь шүүрээд л үлдсэн байхгүй юу.
Орос жип за юу
Бас нэг залуу аялалд явсан тухай ярьж байна. Эрдэнэтээс УАЗ-469 машинд
найзуудаа пиг чихээд л гарч явж. Монгол орноо бараг бүтэн тойроод эргэж
гэртээ ирэхдээ ЖИП машинаас бууцгааж гэнэ. Яриаг нь сонсож суусан нэг
залуу
- Найз аа чи чинь УАЗ-тай гараагүй билүү? гэхэд
- Тэгээд яагаа вэ? тэр чин орос жип за юу
Өсөлт нь гүйцсэн нь
Газар газрын хүмүүс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн позетив сургалтад оролцохоор цугларч гэнэ. Сургалт эхлэхийн өмнө нүүр хагарч танилцах болж. 10 асуултын дагуу хүн бүр ээлжлэн босч өөрийгөө танилцуулсаар Эрдминий төлөөллийн ээлж болж. Мань хүн асуултын дагуу хариулсаар
- Та өөрийгөө ямар амьтантай зүйлэх вэ? гэсэн асуултанд
- Манай хамт олон намайг бялзуухай гээд байдаг юм. Гэхдээ би өөрийгөө өсөлт нь гүйцэж яваа бүргэд гэж боддог. гэж танилцуулсан гэдэг.
Гурван тавын арван тав
Эрдмин компанийн ажилтнууд АХА тэмцээнд орж байна гэнэ.
- Хүн хэдэн литр цустай вэ? гэсэн асуултад эхний хүмүүс 6л; 4,5л; 3л гэх зэргээр хариалж байна. Гэтэл эрүүл ахйч эмч гарын таван хуруугаа 3 удаа атгаж тэнийлгэж үзүүлэхийг харсан залуу
- 15 литр гэжээ.
Би ямар амьтны хүрээлэнгийн захирал уу
Хамт олны хурал болж байна. Дарга
- Надад гомдол ирлээ. Та нар бие биенээ элдэв нэр хочоор дуудахаа боль. Сонсоод байхаар дандаа амьтад. Би ямар амьтны хүрээлэнгийн захирал уу гэхэд. Арын эгнээнээс хэн нэг нь
- үгүй дарга аа амьтны хүрээлэнгийн боссыг захирал гэдэггүй, Арслан гэдэг гэж байна гэнэ.
Битховен
Үйлдвэрийн барилгын ажил эхлээд удаагүй байсан үе гэнэ. Нэг залуу харуулд хоноод өглөө гэрлийн шон уруу нохой шарих гэж байгаад тогинд цухиулахыг хараад ажилчид цуглангуут л сонин болгоод ярьж бас үйлдлээр үзүүлж гэнэ. Гэтэл хүмүүс инээлдээд их л хөгжилтэй дахин дахин яриалаад байж. Хэд хоногийн дараа нэг найз нь хөөе Битховен гээд дуудаад байх юм гэнэ. Гайхаад чи хэнийг дуудаад байна гэхэд. Чиний шинэ нэр гэжээ. Мань хүн дотроо за би ч гоё нэртэй болж байгаа юм байна. Тэр агуу хүний нэр юу нь муу байхав гээд л дотроо их л баяртай, шинэ нэрэндээ их дуртай байж. Олон хоногийн дараа гэртээ амраад телевиз үзэж суутал Битховен гэдэг симбернар үйлдрийн нохойны тухай олон ангит кино гарч байна гэнэ шүү.
Харихад авгай бат л даа
Жолооч нарын зугаалга гэхээр хөлчуу эрчүүдийн зодоон гэж ойлгож болохгүй. Харин ч хамт олны халуун дулаан уур амьсгал, хайр халамж харагддаг. Тээр жил манай жолооч нар шипийн холоотой байгууллагатайгаа хамт зугаалсан юм. Гэтэл нэг маань ганцаараа сондгойрч таарав. Бид ч санаа зовж за найз минь одоо яах вэ? гэхэд мань эр
- Санаа зоволгүй. Харихад авгай бат л даа гэсэн юм даа.
Алхи
Өргөн мэдлэгтэй ч бага зэрэг хазгай хэлтэй залуу Агшин нэвтрүүлэгт орж гэнэ. Мань хүн бүх үеийг амжилттай даваад супер тоглолт тоглох болж гэнэ. Хөтлөгч
- За анхаар. Энд 4 үсэгнээс тогтсон идээ будааны дээж болох хүндэтгэлийн ундааны нэр байгаа. Та 3 үсэг нэрлэж болно эсвэл шууд бүтэн үгээр нь хэлж болно гэхэд. Мань хүн.
- Өө би наадахыг чинь мэднэ. Шууд хэлэе гэхэд хөтлөгч
- Та нэг л үсэг зөрүүлбэл тоглоомыг орхино гэдгийг анхаараарай гэхэд
- Мэднэ, мэднэ. АЛХИ гэжээ. Хөтлөгч за уучлаарай та таасангүй гэхдээ дахиад нэг хэлэх боломж олгоё гэхэд
- АЛХИ гээд байхад чинь гэж уурлаж байна гэнэ.