Х.Тэмүүжингийн дэглэсэн улстөрийн болоод хувийн амьдралын жүжиг
Энэхүү төрийн тогтолцоогоор тоглох ажлын гол дүрд Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин ямартаа ч номер нэгт гээд хэлчихэд буруудахгүй байх.
1. Хурган дарга нарын цолны ААРХАЛ
Хуульзүйн сайд болсон тэр цагаасаа л ажлын анхны шангаа цагдаагийн албаны халаа, сэлгээ, томилгоо нь утга учраа алдаж ёстой л борвиныхоо баасыг арилгаж чадахгүй нэгэн шинэчлэлийн нэрийн дор газрын /хэлтэсийн/ даргаар томилогдож мөн өөрөөсөө ахадсан цолоор гангарч хэсэгтээ л дээр дооргүй бужигнаан үүсгэж орхисон гэдгийг Монголын ард түмэн тэр дундаа цагдаагийн албан хаагчид мартаагүй байгаа.
Харин энэхүү бөөн бужигнаан, хийрхэлийг өнгөрсөн оны сүүлээр Шинэчлэлийн Засгийн Газар унаж Х.Тэмүүжин сайд ажлаа өгч УИХ-ын сул гишүүн болж, харин Шийдлийн Засгийн газрын шинэхэн сайд Д.Дорлигжав гарснаар Хуульзүйн сайлбар дээд, доодохын ялгаагаа олохтой болсон.
2. Нялх амраг гэгдсэн Г.Сарангэрэл
Өнгөрсөн жилийн хавар нийгмийг гайхшралд оруулж чадсан бас нэгэн үйл хэрэг болсон нь хар тамхины хэрэгт холбогдоод байсан Г.Сарангэрэлтэй Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин нэр холбогдсон хэрэг байлаа.
Хар тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Сарангэрэл болон хамт байсан охид шөнө Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин рүү хэд хэдэн удаа дуудлага хитйсэн байсан гэгдэх бөгөөд Г.Сарангэрэл "САЙН АХ” хэмээн бодож явдаг гэж ам алдсанаас түүний нууцхан амьдралын паян дэлгэгдсэн. Ийн хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл өөрийн амьдралдаа хэзээ ч арилшгүй хар толбо үлдээж 1,3 жилийн ял авч "Аавын хаалга” татаж хорих ялаа биеэрээ эдлэн өнгөрсөн 4 сарын эхээр гарч ирсэн дариуд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэмхэн уулзаж "Энэтхэг улсад суралцах санал тавиад харин болзол нь ирэх 2016 оны сонгуулийг дуустал Монголдоо ирэхгүй байхыг сануулсан” хэмээн эх сурвалжууд мэдээлсэн нь Х.Тэмүүжингийн дотоод санаа нь ямар түвшинд хүрсэн, хуурч мэхлэхдээ гаргууд нэгэн гэдгийг дахин батлаад өгөх шиг.
3. Эдийн засгийн хямралтай үед нэрмээс болсон Тахарын алба
Мөн л эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд төрийн маш том аппарадыг бий болгож Монгол орны өнцөг булан бүрд салбарыг нь байгуулж ажиллуулсан "Тахарын алба”. Үнэндээ энэ албаны хувьд ямар ажил үүрэгтэй байдгийг нь зарим нэгэн хүн мэдэхгүй, нэг бол бүр сонсож дуулаа ч үгүй явж байсан байж мэднэ. Гэтэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар уг тахарын алба маань амилан босож ирээд татан буулган буулгахгүй гэсэн бөөн хэл ам дагуулсан асуудлын нэг болоод байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Төрснөөсөө хойш үхэтлээ хяналтад байх шоронд суух тогтолцоог бий болгож байгаа. Хамгийн харамсалтай нь, Ардчилсан нам Засгийн эрхийг толгойлж байхдаа ийм орчин бүрдүүлж байгаад харамсаж байна. Тахарын албаны иргэний байдал үгүй болж, төрийн бус байгууллагуудтай түншилж хийх олон боломжийг үгүй хийлээ. Эрхээ зөрчүүлсэн иргэд, энэ намд итгэл үзүүлсэн юм шүү”
Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Би Тахарыг албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэдэг муухай газар аваачаад хийчихлээ гэж харамсахгүй. Надад харамсаж байгаа ганцхан зүйл нь асуудлыг ойлгохыг хүсэхгүй байгаад харамсаж байна” хэмээсэн. Энэ мэтээр хоёр талцсан байр сууриа шинэ, хуучин хоёр сайд маань илэрхийлсээр байгаа нь өнөөгийн нийгэмд үүссэн хий хэнээрхэлийн нэг гэлтэй харагдана.
Эдийн засагчдын тооцоогоор хэрвээ Тахарын алыг татан буулгавал жилд 13 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэсэн тооцоо судалгаа ч гарсан байдаг ажээ. Ингэхээр өнөөгийн хүндэрсэн эдийн засагтай манай улсын хувьд энэ мэт цагдаа хяналттайгаа давхацаж илүүдсэн албыг буулгасан нь илүү оновчтой мэт.
4. 3,7 тэрбумыг салхинд хийсгэсэн эмнэлэгийн байр
Х.Тэмүүжингийн сайд байхдаа зориулалтыг нь өөрчлүүлсэн эмнэлэгийн барилга дээр өнөөдөр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийн эрсдэлд оруулаад байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглах болж, эмч сувилагч нар нь нэлээд хэдэн сарын турш Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн уриа лоозонгоо бариад жагсаж байлаа. Тус эмнэлэгийн дарга асан Ш.Жаргалсайхан болон эмч ажилтнууд нь сүүлдээ Х.Тэмүүжингийн мугуйдлахыг дийлээгүй тэмцэлээ зогсоосон.
Японы туршлагаар, олон улсын стандартын дагуу шинээр барьж эхэлсэн эмнэлэгийн барилга Монголдоо л хамгийн өндөр хүчин чадалтай оношлогооны "MRI”, "CTI” аппаратууд суурилуулаад байгааг эмч нар хэлээд хэн ч тоогоогүй. Гэтэл тэр үнэтэй апратнууд эвдэрч ашиглах боломжгүй болоод байна. Х.Тэмүүжин энэ эмнэлэгийг дотроо шоронтой оффис болгох гэж төсвөөс 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөрдөн байцаах газрын зориулалтаар өөрчилсөн барилгынх нь нэг хэсэгт үнэхээр шоронгийн зохион байгуулалттай өрөө тасалгаа олон байгаа юм. Одоо энэ барилыг буцаагаад эмнэлэг болгох гэвэл доод тал нь 4 орчим тэрбум төгрөг гарах төлөвтэй байна. Тэмүүжингийн цацаж хаясан 3.7 тэрбум дээр тийм хэмжээний мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтээр төсвийн мөнгийг хий дэмий үрэн таран хийж эдийн засагт хохирол учруулсан нь одоо ч шийдэгсэн , шийдэлд хүрсэн зүйлгүй байгаа.
Ийнхүү Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжингийн өнгөрсөн хугацаанд тарьсан хуульзүйн салбарын балаг, мөн нэгэн эмэгтэйн амьдралаар тоглосон зэргээр түүний балаг өдий төдий их бөлгөө.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ