78 настай хөгшин галд өртөж, амиа алджээ
Сүүлийн үед ахуйн хүрээний гал түймэр ихээр гарах болсон билээ. Тэгвэл өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой зусланд гарсан түймрийн улмаас 78 настай эрэгтэй галд өртөж, амиа алдсан хэрэг гарсан байна.
Галын дуудлагын дагуу Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 7х8 метрийн хэмжээтэй мансардтай байшин, таван ханатай гэр шатаж байсныг бүрэн унтраажээ.
НОБГ-аас сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг хараа хяналтгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.