ОХУ-ын Красноярск мужийн агаарын тээврийн нэгэн компанийн хоёрдугаар нисгэгч нэгэн эр эхнэртэйгээ муудсаны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ми-8Т нисдэг тэрэг хулгайлан ниссэн хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Тэрээр агаарт гараад Туруханск, нисэх буудлаас 45 км-ийн зайтай Фарково тосгоны дээгүүр бага өндөрт төрөл бүрийн маневр хийн нэг цагт хэртэй хугацаагаар "зугаалсан” байна. Цагийн дараа тэрээр өөрөө буцаж нисэх буудалд буужээ. Согтуугаар агаарын тээврийн хэрэгсэл хулгайлан зөвшөөрөлгүй ниссэний нь төлөө нисгэгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: www.assa.mnШинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.