Lufthansa Оросын хэд хэдэн хот руу нисэхээ болино
Германы агаарын тээврийн Lufthansa компани ирэх намраас оросын хэд хэдэн хот руу нислэг хийхээ болино гэж мэдэгджээ. Эдний онгоц зун дуусахаар Самар, Доод Новгород хотууд болон Москвагийн Внуковын нисэх буудалд буухаа болих юм байна. "Эдгээр чиглэлийн нислэгээ сэргээх эсэхийг санхүүгийн нөхцөл байдлаа тогтворжсоны дараа л эргэж харах болно” гэж мэдэгдэлдээ дурдсаныг Интерфакс агентлаг иш татжээ.
Самар, Доод Новгородын нислэгийг есдүгээр сарын 6,7-ноос цуцлах бол Внуковын нислэгийг наймдугаар сарын 31-нээр тасалбар болгон зогсоох юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.