АН МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэнэ гэв
АН-ын бүлэг хуваарь ёсоор өнөөдөр хуралдав.
Бүлгийн хуралдаанаар МАН-тай байгуулсан гэрээнийхээ талаар ярилцсан бололтой.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж ярихаар болсон. Хамтарсан Засгийн газар байгуулах, хамтарч ажиллах гэрээний заалтуудаас ганцхан нь хэрэгжсэн байна” гэж хэлжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн даргын хэлсэн энэхүү үгнээс үзвэл хамтарсан Засаг ганхаж магадгүй байна.
Г,Сүх