Эмэгтэй гишүүдийн “Бай”-гаа оноогүй бойкот

0
 Эмэгтэй гишүүдийн
 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ долоо хоногт хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргах эсэх нь эргэлзээтэй болоод байна. Учир нь, энэ байнгын хороонд бүртгэлтэй эмэгтэй гишүүд хуралд суухгүйгээ мэдэгдэн, гарч одсон. Ингэснээр байнгын хорооны ирц бүрдэхгүй болно. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд өнгөрсөн долоо хоногт ажил хаяж байгаагаа зарласан юм. Эхний удаад тэд албан бус байдлаар энэ тухайгаа мэдэгдэн, байнгын хорооны хурал орхиж гарсан ч өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж, чуулганы танхимын үүдэнд бөөнөөрөө зогсож байгаад "Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэхгүй бол ажил хаяна” гэдгээ зарласан. Гэхдээ тэдний энэхүү сүржин мэдэгдэл ердөө бойкот төдий байсан нь   
 тэр даруйдаа илт болсон. Учир нь тэд ажил хаяж байгаагаа зарласан даруйдаа чуулганы нэгдсэн хуралдаанд ороод суучихав. Тэднийг ажил хаяж байгаа тухай сонссон гишүүдийн зарим нь "Та нар чинь ажил хаячихаагүй билүү” хэмээн инээлдэж байгаа нь дуулдсан. 
Нөгөө талаас эмэгтэй гишүүд ажил хаян байж, энэ хуулийг хэлэлцүүлэх гээд байгаагийн хамгийн том шалтгаан нь мэдээж сонгууль. УИХ-ын сонгууль болоход ердөө жилийн хугацаа үлдсэн энэ өдрүүдэд нийтийн гэхээсээ илүү хувийн эрх ашгаа бодсон гишүүд өөртэйгөө холбоотой хуулиудыг хэлэлцүүлэхээр улайрч байгаа нь нууц биш. Мэдээж нийгэмд хүлээлттэй байгаа, хэрэгцээ шаардлагатай хуулийг УИХ-аар батлуулчихвал сонгуулийн үеэр тухайн гишүүний хамгийн том пиар болох нь ойлгомжтой. Ердөө л үүний тулд тэд аль нэг хуулийг батлуулахын төлөө бусдынхаа кнопыг дарж гүйхээс гадна бүр болохгүй ажил хаяж байхав дээ. Хэдийгээр хэлэлцүүлэхийг шаардаж байгаа хууль нь чухал ч гэлээ байнгын хороо, чуулганы хуралдаанд байлцах нь гишүүдийн үндсэн ажил. Гэтэл тэд хууль батлалцах, шийдвэр гаргалцах үндсэн үүргээ умартан байж, ганцхан хуулийг батлуулахаар улайрч байгааг хувийн эрх ашигтай нь холбон тайлбарлахаас өөр аргагүй. 
Эмэгтэй гишүүд нийтэд ярихаараа "Маш хэрэгтэй хуулийг батлуулах гэж байна. Бидний санаачилсан хуулийн дагуу цэцэрлэггүй гэртээ үлддэг хүүхэд байхгүй болно” гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ хуулийн цаана шийдвэл зохих асуудал олон байгааг хуулийн төслөөс харж болно. Тухайлбал, энэ талаар МАН-ын бүлгээс завсарлага авах үеэр бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагийн хэлснээр "Айлын таван хүүхдийг гэртээ авч ирээд харна гэдэг аюулгүй байдал талаасаа боломжгүй. Мөн төсөл батлагдсанаар 60 гаруй тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэсэн тооцоо байна. Энэ хэмжээний мөнгийг Сангийн яам төсөвт суулгах боломжгүй гэж үзсэн”. Энэ бол хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг нягтлах хамгийн том шалтгаан. Аливаа ажлыг явуулахад хамгийн чухал шаардлагатай зүйл нь төсөв хөрөнгө байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар улс орны эдийн засаг ямар байдалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Төсвийн орлогын тасалдал 300 орчим тэрбумд хүрсэн, гадаад зээл 4-5 их наяд төгрөг, гадаад бондын өр 3.1 их наядад хүрсэн, зээлийн хязгаар өрийн таазаа "цөмлөчихсөн” байдалтай байгаа. Тэр бүү хэл, цалин тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрэх талаар ч нэг хэсэг шуугисан. Цаашилбал, тодотгол хийчихээд байгаа төсвийг дахин тодотгохоос аргагүй нөхцөл байдал үүссэнийг ЗГХЭГ-ын дарга албан ёсоор мэдэгдчихсэн. Үнэндээ манай улсын эдийн засгийн байдал ийм л хүнд байгаа. Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд үзэглэсэн, ажлаа эхлэх цаг удахгүй гэж байгаа ч энэ мэт томоохон төслөөс хөрөнгө   
 мөнгө орж ирэх хугацаа тийм ойр биш. Ийм байхад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар улсын төсвөөс жилд 60 тэрбумыг авна гэж байгаа. Гэтэл ийм их мөнгийг өгөх боломжгүйг албаныхан хэлсэн. Тиймээс Эмэгтэй гишүүд хүүхэд багачуудын нэрийг барьж, бойкот хийхийн оронд асуудлыг эрүүлээр харах шаардлагатай байгаа нь эндээс харагдана. Тэд зүтгүүлсээр байгаад хуулиа батлууллаа гэхэд сонгуулийн пиараа хийхээ бодно уу гэхээс бодит байдлыг судална гэдэг тун эргэлзээтэй. Адаглаад л хуулийг баталснаар жилд шаардлагатай хөрөнгийг нь улс гаргаж өгч чадахгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Эмэгтэй гишүүд гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Тэд аанай л сурсан зангаараа холбогдох хүмүүс рүү дайрч, бойкот хийхээс илүү гарахгүй. Харин үүний цаана өнөөх л хүүхдүүд хохирч үлдэнэ. 
Цаашлаад "Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ тааруу байгаа учраас энэ хуулийг   
 цаг алдалгүй батлуулах шаардлагатай байна” гэх цагаан пиараа өдөр шөнөгүй цацаж байгаа ч үнэндээ энэ хуулийг баталснаар ямар сөрөг үр дагавар гарахыг хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай. 
Гэтэл эмэгтэй гишүүдийн батлуулахаар зүтгэж байгаа хуульд анхаарал татахуйц заалт цөөнгүй байна. Тухайлбал, хуулийн 3.1.3-т Хүүхэд харах үйлчилгээний ажилтан гэж бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой, бие бялдар, сэтгэцийн хувьд эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэргэжлийн сургалтад хамрагдсан, 18-60 настай, үйлчилгээ эрхлэх этгээдтэй зохих гэрээ байгуулсан иргэнээр хүүхэд харуулна гэжээ. Энд зааснаар ердөө сургалтад хамрагдсан, хүүхэд харах хүсэл сонирхолтой этгээдийг ажиллуулна гэж байгаа. Гэтэл цэцэрлэгийн багш нар бүтэн дөрвөн жилийн хугацаанд номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уудаг. Ингэснээр хүүхэдтэй хэрхэн, яаж харилцах, тэднийг ямар дадал зуршилтай иргэн болгож өсгөх вэ гэдгийг тодорхойлдог. Үүнээс гадна хуулийн 3.1.4-т "Төвд суурилсан хүүхэд харах үйлчилгээ гэж” иргэн, аж ахуйн нэгж байгууллага зохих шаардлагыг хангасан өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд 1.6-3 хүртэл насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулна. 5.1-д зааснаар Үйлчилгээ эрхлэх гэрчилгээг /цаашид "гэрчилгээ” гэх/ сум, дүүргийн Засаг дарга олгоно гэсэн байна. Үүнээс харахад гэр хороолол, орон сууц, аливаа аж ахуйн нэгжийн нэг өрөө гэх мэт ямар ч орчинд хүүхэд харахаар болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан ёсны эрхтэй цэцэрлэгүүдээс тэс өөр буюу тааруу нөхцөлд хүүхэд харна гэсэн үг. Үүнтэй харьцуулбал цэцэрлэгүүд дор хаяж хоёр давхар байртай байдгаас гадна тухайн орчин тэр чигтээ хүүхдэд зориулагдсан байдаг. Гэтэл Хүүхэд харах үйлчилгээний хуулиар хаана ч хамаагүй л хүүхэд харна гэсэн үг. 
Түүнчлэн үүнд хамгийн ноцтой асуудал нь хүүхэд хамгааллын тухай асуудлыг хуульд нарийвчлан тусгаагүй нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зориулалтын бус орчинд хүмүүжиж байгаа хүүхдүүд аливаа эсрдэлд өртөх, халдварт өвчин тусах, хоолны хордлогод орох гэх мэт тохиолдолд ямар арга хэмжээг, хэн авах вэ. Хүүхдүүдэд эрсдэл учирсан тохиолдолд хууль батлуулсан хэдэн гишүүн гүйж очихгүй нь ойлгомжтой. Гэтэл "гэрээр” хүүхэд харж байгаа иргэнд хариуцлага тооцох уу эсвэл эрсдэлтэй нөхцөлд хүүхэд харах эрхийг олгосон Засаг ноён буруудах уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Товчхондоо, эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэгт хариулт өгөх эрх зүйн орчинг бүрдүүлээгүй нь маргаан дагуулах сэдэв мөнөөс мөн. Энэ бүгдээс үзвэл эмэгтэй гишүүд хуулиа батлуулахын тулд ажил хаян байж бойкот хийхийн оронд хуулиа улам боловсронгуй болгож, хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай бүхнийг тусгах хэрэгтэй болов уу.   

М.Өнөржаргал

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex