Цахим ертөнцийг шуугиулж буй загварлаг бүсгүй

0
Хүчирхэг, бас загварлаг эмэгтэй байхад хэр их аз хэрэгтэйг тоймлож хэлэхэд амаргүй ч харин хэдий их хөдөлмөрлөдгийг Мирослава Дума гэх энэ эмэгтэй үзүүлдэг юм.  Жижигхэн биетэй, Москвагаас гаралтай Мирослава Дума бол дэлхий даяар танигдсан цахим ертөнцийн загварын од.

Түүний инстраграм дээрээ оруулсан шинэ төрх, хувцаслалт бүхэн нь сонирхол татам байдгаас өнөөдөр 1,2 сая дагагчидтай болжээ. Харин хүчирхэг гэдгийг нь илтгэх гол зүйл бол дэлхийн есөн оронд салбартай Buro247.com цахим хуудсыг үүсгэн байгуулж, сардаа 10 гаруй сая уншигчиддаа дэлхий даяар өрнөж буй загвар, гоо сайхан, амьдралын хэв маяг, соёл урлагийн хамгийн шинэлэг мэдээг хүргэж чаддаг төслийг амжилттай удирдан, цэцэглүүлж буй арга ухаан нь юм.

Магадгүй арван сая уншигчийг татахад олныг хошууруулсан, дуулиан шуугиан хөөцөлдсөн, хов жив, элдэв шүүмж бичихэд хангалттай байж болох ч Мирослава Дума тэр замыг сонгосонгүй. Оронд нь "Хором бүрийг эргэлтэд оруулж ашиг олох хэрэгтэй”-г ухамсарлаж, загварын долоо хоногууд эхлэхэд өдөрт гурван өөр улс руу аялан мэдээлэл хүргэдэг. Томоохон брэндүүд болох Chanel, Burberry, Louis Vuitton нартай ашигтай ивээн тэтгэлэг авах гэрээ байгуулж, зөв сэтгэлгээгээр олон нийтийн сүлжээгээр загварын хэв маягийг тодорхойлогчдын амьд, халуун мөчүүдийг уншигчиддаа хүргэхийг чармайн ажилладаг.

Парист болж буй кутюр загварын долоо хоногийн үеэр түүний зураг авалтыг сайн дэглэж, зурган дээр юу хамгийн гоё гарахыг мэддэг чанарыг нь илрүүлсэн америкийн Vogue сэтгүүл бичихдээ "ОХУ одоо хүртэл хуучны патриарх үзлээсээ салж чадаагүй байгаа ч тэр бол загварын ертөнцийг ашиглан өөртөө эдийн засгийн болон сэтгэл зүйн эрх чөлөө бий болгож чадсан залуухан эмэгтэй бизнес эрхлэгч учир тэр хуучинсаг үзэл бодол болон дүрэм баримтлах албагүй гэж үздэг. Дума бол өөрийгөө болон өөрийн мэдлэгээ ямарваа нэгэн байдлаар барьж хязгаарлах дургүй орос хүүхэлдэй юм” гэжээ.

Мирослава Дума өөрийнхөө ажлын талаар "Хэрвээ би загварын ертөнцөд зөвхөн цүнх, гутал аль эсвэл гоёл чимэглэлтэй ажилладаг байсан бол би төдийлөн жаргалтай байхгүй байхсан. Хэрвээ миний амьдрал зөвхөн шинэ коллекци болон даашинзны тухай байсан бол би ичих байсан” хэмээн Сандай Телеграф-д өгүүлжээ. 

Тэгвэл түүнийг аз жаргалтай болгодог зүйл нь  амжилтанд хүрсэн, үзэл бодол нь бусдад нөлөөлөхүйц үнэ цэнэтэй хүмүүсийн талаар бичиж, түүнийг залуухан бас нийгэмд нэг алхам түрүүлж алхах чин эрмэлзэлтэй уншигчиддаа хүргэх юм. Үнэхээр Бюро 24/7 цахим хуудсанд хүн болгонд хэрэгтэй мэдээлэл байхаас гадна дэлхийн олон орны өвөрмөц соёлын мэдээллийг олон хэлээр хүргэх онцгой орон зайтай.

Аливаа зүйл хэтэрхий их байх тусам сонирхолгүй санагдана гэдэг дүрмийг тэр мэднэ. Тиймээс загварын тухай, дизайнеруудын тухай өсвөр насны охид шүүмжилсэн сэтгэгдлийн оронд ярьж буйгаа мэддэг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмийн үзэл бодлыг уншигч хэрэглэгчиддээ өгөхийг эрмэлзэнэ. Тиймээс Бюрод нэг сарын турш зочилсон 10 сая үзэгч, уншигчийнх нь 1,4 сая хүн нь онцгой дээд түвшнийхэн байдаг аж. Тансаг бас ухаалаг хэрэглээ өдөр тутмын амьдралд нь нэвтэрсэн тэдгээр уншигчдад зөвхөн баттай баримтан дээр үндэслэн бэлтгэсэн мэдээлэл нь цаг тутамд хэрэгцээтэй оюуны таашаал төрүүлэгч эндорфин болдог.

Оросын L`Officiel сэтгүүлийн хавтаснаа гарахдаа ч, инстраграм хуудсандаа шинэ зургаа оруулахдаа ч Мирослава Дума хэзээ ч өндөр болж харагдахыг хүсдэггүй. Залуухан гэдгээ тодотгож, загвартай олон төрлөөр ажиллаж шинэ зүйлийг туршиж хувцаслахдаа хэзээд өөрийнхөө бие галбирт тохируулах донжийг тэр олж чаддаг. Тэгэхдээ хүчирхэг, загварлаг байна гэдэг түүнийхээр бол нийгмийн сүлжээгээр цаг ямагт өөрийг нь ширтэж байдаг сониуч нүднүүдэд бүх зүйлээ дэлгэнэ гэсэн үг биш ээ. Олон дагагчтай байх тусам бусад цахим хуудсуудын адил сонирхолтой мэдээ хүргэх чухал ч үнэндээ өөрөө маш нууцлаг хүн аж.

Хүмүүс түүнийг ОХУ-гийн Худалдаа аж үйлдвэрийн яаманд ажилладаг, бизнес эрхлэгч Алексей Михеевтэй хоёулаа 20 настай байхдаа гэрлэсэн, хоёр хүүхдийн жаргалтай ээж, 25 насандаа Harpers Bazaar сэтгүүлийн орос дах салбарын редактор байсан гэдгээс нь илүү тийм ч олон зүйл мэдэхгүй. Тэр зөвхөн загварын долоо хоногууд, алдартай дизайнеруудын ангууч биш бөгөөд ажлаа дуусмагц Москва руу, хүүхдүүд дээрээ очиж, тэднийгээ усанд оруулж, хамт тоглож, ном уншиж өгөх зэрэг эх хүнийхээ үүргийг биелүүлэхдээ илүү баяртай байдаг.  Ийм нэгэн энгийн атлаа хүчтэй, загварлаг хэр нь ухаалаг, олныг дагуулсан мөртлөө гэгээлэг эмэгтэй тун удахгүй монгол дах Бюро 24/7 салбарын албан ёсны нээлтэнд хүндэт зочин болон Монгол улсад зочлон ирэх гэж байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex