Хоёр орны харилцаа шинэ түвшин дэвшлээ

765

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Монгол, Мьянмарын сэтгүүлчид тус бүр нэг асуултад хариулт авсан юм.

 

МҮОНТВ:

-Мьянмарын таван сая иргэн улсынхаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан юм байна лээ. Харамсалтай нь танай Парламент үүнийг дэмжээгүй юм байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Мөн удахгүй болох гэж байгаа танай улсын Парламентын хариуцлагатай сонгууль хэр зэрэг шударга болох бол. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн:

 

-Энэ асуултыг тавьсан таньд баярлалаа. Манай улсын Үндсэн хуулийн дагуу Үндсэн хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж болдог. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдээд өөрчлөлт оруулж болдог. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Парламентын гишүүдийн дэмжлэгтэйгээр, зарим асуудлыг бүх нийтийн асуулгаар шийддэг. Саяын асуудлын хүрээнд зарим асуудлыг дэмжиж байсан гишүүд ч байсан. Дэмжээгүй эсэргүүцэж байсан гишүүд ч байсан.

 

Таны хоёр дахь асуултад хариулахад энэ оны аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр манай улсад Парламентын бүх нийтийн сонгууль болно. Одоогийн байдлаар холбогдох бүх талууд, нийт нийгмээрээ энэ сонгуулийг чөлөөт, шударга сонгууль болгохын төлөө ажиллаж байгаа. Дан ганц Мьянмарын ард түмэн биш, дэлхийн олон нийт манай энэ сонгуулийг анхааралтай ажиглаж байгаа. Тийм учраас бид өөрсдийн зүгээс зохих бүх бэлтгэлийг хангаж идэвхтэй ажиллаж байна.

 

Монгол болон бусад хэд хэдэн орон манай сонгуулийг ажиглахаар ажиглагчдаа явуулъя гэсэн хүсэлт, санал илэрхийлсэн. Бид олон улсын ажиглагчдыг хүлээн авах, тэднийг ажиллуулах талаар зарим бэлтгэлийг хангаж ажиллаж байгаа.

 

Мьянмарын "Скайнэт” хэвлэлийн байгууллага:

-Хоёр Ерөнхийлөгчид хандаж нэг асуулт асууя. Манай хоёр орны хооронд ижил төстэй зүйл их бий. Хоёулаа ардчиллын замыг сонгож ардчиллаар замнаж байгаа улсууд. Байгалийн нөөц ихтэй гээд ижил төстэй талууд их бий. Хоёр Ерөнхийлөгч сая албан ёсны хэлэлцээнийхээ үр дүнд ямар тодорхой, бодитой зүйлүүдийг ярьсан бэ? Цаашдаа манай хоёр орны хамтын ажиллагаа яг ямар салбаруудад бэхжиж, өргөжин хөгжихөөр байна вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгээр хоёр тал Хамтарсан мэдэгдэл гаргаж байгаа. Энэ бол их чухал баримт бичиг байдаг. Хамтарсан мэдэгдэл гаргахад манай хоёр талын Гадаад яамд маш идэвхтэй ажилласан. Харилцааны олон асуудал, өнөөдөр ярьсан асуудлууд болон ирээдүйн харилцааны асуудлуудыг сайн тусгасан.

 

Албан ёсны хэлэлцээний талаар Эрхэмсэг Ерөнхийлөгч болон миний бие сая хэвлэлийн хурал дээр тодорхой ярьсан. Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, агаарын харилцаа, хөрөнгө оруулалтыг хамтран дэмжих асуудал, батлан хамгаалах салбарын харилцаа, ардчилал, ардчилсан сонгуулийг шударга явуулахтай холбогдсон хамтарсан харилцаа, ардчиллын чиглэлийн сургалтууд хийх зэргийг ярилцсан.

Мьянмарт 10,11 дүгээр сард хийх сонгууль амжилттай болно гэж би итгэж байгаа. Шударга, чөлөөтэй сонгууль бол тухайн улс оронд улс төрийн тогтвортой байдлыг хангах, хадгалах, үндэсний эв нэгдлийг хадгалах хамгийн чухал хэрэгсэл гэж үздэг. Энд Эрхэмсэг Ерөнхийлөгч болон Мьянмарын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.

 

Бид шударга, чөлөөтэй сонгууль явуулах гэж олон удаа оролдсон. Бас алдаа гаргасан улс юм. Тэгээд сонгуульд хамгийн чухал зүйл бол сонгогчдын, иргэдийн бүртгэл байдаг юм байна гэж ойлгож бүртгэлийг хийсэн. Биометрик бүртгэл гэж гарын хурууны хээгээр бүртгэл хийсэн. Дараа нь сонгуулийн автоматжуулсан системийг улс орон даяар бий болгосон. Ялангуяа эрх баригчид, хүмүүс сонгуулийг будилаантуулдаг гэдгийг бид сайн ойлгосон. Тийм учраас сонгуулийн автоматжуулсан систем бол янз бүрээр хуурах, дүнг буруу гаргах боломжийг багасгаж чаддаг гэдэгт бид итгэдэг. Манай СЕХ-ны дарга энд байгаа. Хэрэв танай төлөөлөгчдөөс сонирхвол тэр автоматжуулсан систем яаж ажилладаг талаар танилцуулга хийх бүрэн боломжтой.

 

Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа чухал гэдгийг түрүүн хэлсэн. Монгол Улсыг НҮБ-д элсэхэд тэр үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар У Тан гэж Мьянмарын иргэн ажиллаж байсан. Тэр хүн маш их дэмжлэг үзүүлж ажиллаж байсанд талархал илэрхийлье. Баярлалаа.

Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн:

-Монгол Улсад хийж байгаа миний төрийн айлчлалын үр дүнгийн талаар, манай хоёр талын хооронд хэрэгжүүлж болох хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналтай би 100 хувь санаа нэгдэж байгаа учраас надад дэлгэрүүлж хэлэх зүйл төдийлөн алга. Манай хоёр орон 1956 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх жил дипломат харилцааныхаа 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Хуучин бол газар зүйн байршлаасаа болоод манай хоёр орны харилцаа энгийн гэж хэлж болохоор явж ирсэн. Өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд манай хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлалуудыг хэрэгжүүлсний үр дүнд бид харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргасан. Ахиулсан, урагшлуулсан, түргэтгэсэн гэж хэлж болно.

 

Өнөөдөр бид хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Эдгээр нь урт хугацааны болон богино хугацаанд манай хоёр орны хооронд хэрэгжүүлж болох ажлуудыг бодитойгоор эхлүүллээ гэж үзэж байна.

 

Нэгдүгээрт, бид аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг гарын үсэг зурлаа. Хоёрт, Нэйбидо хот, Улаанбаатар хотын хооронд эгч дүү хот болох харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Нэйбидо бол 10-аадхан жилийн өмнө байгуулагдсан шинэ хот. Монгол Улсын нийслэл Улаанбаатар бол баялаг түүхтэй, туршлагатай хот. Тэр утгаараа Улаанбаатар бол том эгч хот болох байх гэж бодож байна.

 

Гуравдугаарт, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх замыг заслаа гэж бодож байна. Манай хоёр орон хөрөнгө оруулалт, худалдаа, хөгжлийн чиглэлээр ихээхэн хэмжээний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

765 сэтгэгдэл
:

Хоёр орны харилцаа шинэ түвшин дэвшлээ » Tonshuul.mn
mackage jackets http://www.mackageca.com/mackage-men-c-1/

:

Хоёр орны харилцаа шинэ түвшин дэвшлээ » Tonshuul.mn
cheap christian louboutin shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Хоёр орны харилцаа шинэ түвшин дэвшлээ » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html