“Southgobi Resources” компани 32 сая ам.долларын үнэ бүхий нэмэлт хувьцаа гаргана

0

"Southgobi Resources” компанийн нэмэлт хувьцаа нэгж нь 71 канад центээр үнэлэгдэж, Торонто болон Хонгконгийн Хөрөнгийн биржид давхар бүртгэгджээ. Зургийг: Э.Төгөлдөр

Овооттолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг "Southgobi Resources” компани долдугаар сарын 14-нөөс өмнө 32 сая ам.долларын үнэ бүхий 55 сая ширхэг нэмэлт хувьцааг гаргаж, хоёр хөрөнгө оруулагчид худалдахаар болсон гэж мэдээллээ.

Уг арилжаанаас орж ирэх хөрөнгөөр өмнөх өр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал "Citic Merchant” компани 28.7 сая ам.доллараар нэмэлтээр гаргах хувьцаанаас 50 сая ширхэгийг худалдаж авснаар "Southgobi Resources” компанийн 17 хувийг эзэмших боломжтой болно. Мөн ингэснээр тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд нэг гишүүнээ томилох боломжтой болж байгаа юм.

Харин дараагийн хөрөнгө оруулагч болох "Swiss Life Gestion Privee” тус компанийн хоёр хувийг эзэмшихийн тулд 2.9 сая ам.долларын үнийн дүн бүхий таван сая ширхэг нэмэлт хувьцааг худалдаж авахаар болжээ.

"Southgobi Resources” компанийн нэмэлт хувьцаа нэгж нь 71 канад центээр үнэлэгдэж, Торонто болон Хонгконгийн Хөрөнгийн биржид давхар бүртгэгдсэн байна.

"Southgobi Resources” компани сүүлд "Novel Sunrise Investments” компаниас найман сая ам.долларын зээл авч, нэмэлт хувьцаа гаргах зардал болон бусад зээлээ санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.

Одоогоор тус компани "Turquoise Hill Resources” компанийн өр болон БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Корпорацийн өрийн бичгийн хүүгийн төлбөрийг барагдуулах ёстой байгаа ажээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex