“Шахтёр” Луис Адрианог долоон саяар үнэлж байна
Италийн алдарт "Милан” клуб энэ оны эцэст чөлөөт агент болох "Шахтёр” клубын довтлогч Луис Адрианог авахаар идэхтэй сонирхож эхэлжээ. Италийн баг энэ зуны солилцоо наймааны цонхоор түүнийг авахыг хүсч байгаа ч "Шахтёр” 7.8 сая еврогоос бага үнээр зарахгүй гэдгээ мэдэгдсэн талаар Calciomercato мэдээлжээ.
Харин "Милан” түүний үнийг багасгах тал дээр хэлэлцээр хийж байгаа юм байна. Түүнээс гадна Луис Адрианог Английн "Арсенал”, "Ливерпүүл”, Италийн "Рома”, Туркийн "Фенербахче” клубүүд сонирхож байгаа юм.