Гар утаснуудыг унтраасан багш ажилгүй хоцров
Дин Липтак гэдэг багш хичээл дээр нь сурагчид нь ухаалаг төхөөрөмжөөрөө багахан шиг тоглох ёстой гэж бодсон аж. Тиймээс овжин багш ангидаа сүлжээг бүрэн үгүй хийж орхидог төхөөрөмжийг авчирсан байна. Түүний энэ шинэлэг санаа ямар ч сайн зүйлд хүргээгүй гэнэ.
Багш залуугийн ажилладаг сургуульд нэгэн томоохон үүрэн холбооны оператор компанийн төлөөлөгч иржээ. Тэрбээр сургуулийн удирдлагад хэн нэгэн тэр хавийн сүлжээг нам унагаж байна хэмээн гомдоллов. Дээр нь сурагчдын эцэг, эх багшийн ажлын аргачлалд дургүйцжээ. Ямар нэгэн онцгой зүйл тохиолдвол ар гэр нь хүүхдүүдтэйгээ холбогдох боломжгүй юм гэж тэд үзсэн байна. Иймээс сургуулийн захиргаа уг багшийг хэд хоног цалингүй амраахаар шийджээ.
Липтак багш өөрөө ч уг төхөөрөмж нь тийм том талбайг хамарна гэж бодоогүй гэнэ. Тэгээд ч тэрбээр өмгөөлөгчөөсөө лавлахад түүний үйлдлийг хууль бус гэж хэлээгүй аж. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62412.shtml#sthash.7xTuiA6Q.dpuf