Газрын тосны үнийг Америкчууд зориуд унагаасан уу?

3
 Газрын тосны үнийг Америкчууд зориуд унагаасан уу?2015 оны 1-р сард 40 ам.доллар хүртлээ доошилсон газрын тосны үнийн уналт огцом байснаараа олон хүний гайхшралыг төрүүлсэн. Энэ бол анхны тохиолдол биш юм. 2009 оны эдийн засгийн хямралаар газрын тосны үнэ 40 ам.доллар болтлоо унаж байсан билээ.
 
Ердөө нэг жилийн дотор, баррель нь 100 орчим ам.доллар байсан газрын тос даруй 60 орчим ам.доллараар унаж олборлох өртөгөөсөө доошоо орсноор хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон. 
 
 
Зарим шинжээчид энэ уналтыг Оросын Холбооны Улс (ОХУ)-ыг хашраах гэж Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын хийсэн үйлдэл гэж тайлбарлаж байхад, нөгөө хэсэг нь ОПЕК-ийн орнууд өндөр өртөгтэй газрын тосны ордуудыг зах зээлээс шахах зорилгоор зохион байгуулсан ч гэж дүгнэж байна. 
 
ОХУ одоогийн байдлаар нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээгээр (10 сая баррель) дэлхийд тэргүүлж байгаа. Тэгэхээр газрын тосны үнэ 100 ам.доллараас 2015 оны 7 сарын байдлаар 60 ам.доллар хүртэл унаснаар ОХУ өдөр бүр 400 сая ам.доллар буюу жилд 146 тэрбум ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэй байна.
 
 
Зарим шинжээчдийн ярьж байгаагаар Украйны асуудлаас болж АНУ, ОХУ-д эдийн засгийн арга хэмжээ авсан байж ч болзошгүй юм. 
 
2015 оны хавар рублийн ханш огцом унаж, ОХУ санхүү эдийн засгийн хямралд орох шахсан. Ямар сайндаа л Монголын ганзагын наймаачид ногооноо барин ОХУ-д очиж хямдарсан гутал, хувцас бөөндөх вэ дээ. 
 
Ямартай ч газрын тосны үнэ одоо эргээд сэргэж 60 ам.долларт хүрчээ. Сүүлийн жилүүдэд 80 – 100 ам.долларын хооронд хэлбэлзэж байсныг бодвол харьцангуй хямд байгаа юм. Хэрэв АНУ болон ОХУ-ын хоорондын харилцаа сайжирвал газрын тосны үнэ эргээд өндөр түвшинд очих магадлал байгаа юм.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex