As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Г.Батхүү хаан болохгүй, Б.Бат-Эрдэнэ аварга “барилдана”

0

 

Наадмын өмнө элдэв таавар, тийм болов уу, ийм юм уу гэсэн хүлээлтүүд  үүсдэг.  Энэ удаа ч тодорхой асуултууд олны сонирхлыг татаж байна. Тухайлбал, хоёр дархан аваргын  хэн нь зүүний магнайд гарах вэ гэсэн асуулт тойрсон маргаан, талцал  өнөөдөр ч нэг мөр болсонгүй.
 
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг хэлэхдээ "Амжилтаар нь эрэмбэлнэ. Жагсаалтыг Үндэсний бөхийн холбоо гаргана” гээд эцэст нь "Тэр хоёроос том цолтой бөх ороод ирэх ч юм бил үү” гэсэн. Тэр том цолтон нь хэн бэ, Б.Бат-Эрдэнэ аварга барилдах уу гээд л асуулт тавигдсан.
 
Энэ тухайд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодруулах гэсэн боловч  "тийм, үгүй” хоёрын аль нэгийг хэлсэнгүй. Дуугүй байгааг барилдана гэж ойлговол, Б.Батзориг дэд сайдын хэлснээр том цолтон зодоглох тул маргаад байгаа хоёр дархан аваргын хэн нь ч зүүний магнайд гарахгүй болж таарах нь.
 
Олныг доргиож буй бас нэг асуултын мөрөөр "Мөнх тэнгэрийн оньс” гэгдээд буй  И.Мөнхсаруулын тодруулснаар Чингис хааны энэ цагийн дүр гэгдээд буй Г.Батхүү гишүүн рүү утас цохисон боловч танихгүй дугаараас татгалзаж буй бололтой авсангүй. Түүний ойрын эх сурвалжаас тодруулахад "Хаан болох гээд зүтгээд байгаа  мэтээр ярьж бичиж, хүнийг доромжилж  болохгүй. Тийм зүйл байхгүй” гэв.
 
Харин И.Мөнхсаруулын ойрын хүмүүсийн хэлж буйгаар монголчууд хүчирхэг байх үеийн 300-гаад хүний хойд дүрийг тодруулсан. Бүгд үйлээ хийж, тэнгэрээ аргадаж байгаа сурагтай. Энэ том үйлийг одоогоор хүмүүс ойлгож хүлээж авахад учир дутагдалтай хандаж байгаа ч яваандаа ойлгож, итгэж, бишрэх болно хэмээн тэд үзэж байгаа гэнэ. 
 
Л.Хэрлэн 
Эх сурвалж: 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.