Сайхан үс ,толигор арьс, сайн нүүр будалт энэ бүгд төгс гоо сайхан
Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван "нэмэгдэхүүн”-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана.
Сайхан үс
– Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн түрх.
– Сул долгионтой үстэй болгоход далайн давс нөлөөлдөг. Далайн давстай уусмалыг үсэндээ шүршиж байгаарай.
– Сэнсээр үсээ хатааж байхдаа гарынхаа хуруунуудаар ширхэгүүдийг нь салгаж байгаарай. Үсээ хатсаны дараа бүдүүн шүдтэй самаар самнаж бай.
– Сайн чанарын будгаар үсээ 28 хоногт нэг удаа будах нь гэмтэхээс хамгаалах нэг арга юм
– Үснийхээ сэвийг цэвэрхэн сормуусны сойзоор дарж болно
– Үснийхээ угийг босгохын тулд угандаа үсний лак цацаж байгаад, сэнсдээрэй. Тэгэнгээ бүдүүн шүдтэй самаар угаас нь дээш босгож өгөхөө мартав аа.
Толигор арьс
– Торгомсог арьстай болоход халуун хүйтний харшил уруугаар нөлөөлдөг. Жишээлвэл хав халуун шүршүүрийн усанд орчихоод сэнсний доор зогсох юмуу, хүйтэн агаарт гарвал арьс биржийж, толигор байдлаа алддаг
– Сарнай болон лавендерийн ханд нь арьсыг тайвшруулдаг шидтэй.
– Хүчтэй үйлчилгээтэй саван нь таны арьсны гаднах чийгшилийг үгүй хийж хуурайшуулдаг. Тиймээс тусгай биеийн шингэн саван хэрэглэж байгаарай.
– Утсаа ихэвчлэн аль талдаа барьж ярьдаг вэ? Аль талынхаа хацраар хэвтэж унтдаг вэ? Энэ бүхэн ч бас арьсны үрэвсэл бохирдолд нөлөөтэй.
– Тэжээллэг зовхины тос уруулны арьсыг өнгөлөгчөөс илүү зөөллөдөг гэнэ шүү. Гэхдээ "firming” биш "hydrating” гэсэн бичигтэйг нь сонгоорой.
Сайн нүүр будалт
– Уруулаа илүү зузаан харагдуулах арга: Өөрийнхөө арьсны төрөлх өнгөнөөс 2 өнгөөр бараан кремеер уруулаа хүрээл. Ингэхдээ маш нарийн жижигхэн багс ашиглана. Дараа нь алтлаг боронзон, эсвэл тоорын ягаан өнгөтэй уруул өнгөлөгчийг жигд түрх.
– Таны царай ядарсан харагдаад байвал крем түрхэлгүй бүдэг өнгийн чийгшүүлэгч тос түрхээд, нүдээ ухаа хул өнгийн харандаагаар хүрээл.
– Таны нүдний будаг давхрааны зураасны хэсгээр арилчихдаг уу? Тэгвэл тенээ түрхэхээс өмнө суурь кремээ зовхиндоо түрхэж өгөөрэй.
– Контураа тэгшхэн тавихын тулд эхлээд дээд сормуусныхаа угт чиглүүлэгч цэгнүүдийг тавь. Дараа нь тэдгээрийг холбо.