Иргэдийг наршихаас сэрэмжлүүлж байна Том онцлох мэдээ 2015/07/06 0 Энэ долоо хоногт буюу наадмаар төвийн болон ихэнх нутгаар огцом халж, зарим газраа 37 хэм хүрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлаас онцгойлон анхааруулсаар байна. Ер нь сүүлийн өдрүүдэд цаг агаар 30 хэмээс давж халж буй учраас иргэд болон бага насны хүүхдүүдийг хэт халуунд нарших, даралт ихсэх зэргээс сэрэмжлэхийг эмч нар анхааруулж байна. Учир нь, Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утсанд энэ тухай дуудлага ирэх нь ихэсчээ. Иймээс өндөр настан болон бага насны хүүхэд нарны шил, малгайг тогтмол өмсөж, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс эмээ тогтмол хэрэглэж, халуун наранд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/62481.shtml#sthash.wAoCgNOs.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.