Манипуляцийн 10 арга

681

 Энэ бол хэдийнэ далд хяналт эрхшээлдээ оруулсан байгаа олон нийтийн хэвлэл мэдээллүүдээ ашиглан энэ арга технологиудаа хэрэглэж зөвхөн харийн колоничлогчид, тэдний гар хөл үзэл сурталчид,  урвагч долдой эрх баригчдын л хувийн эрх ашигт нь нийцсэн тийм ойлголт-төсөөлөл, нийгмийн уур амьсгалыг бүрдүүлж УЛС ОРОНД АЛСЫН ГҮН ГҮНЗГИЙ ХОР УРШИГТАЙ, ҮНДЭСТНИЙ ИРЭЭДҮЙГ СҮЙРЭЛ МӨХӨЛД ХӨТЛӨХ ТИЙМ АЛХАМУУДЫГ хүмүүсээр өөрсдөөр нь хийлгэж тэдний "тархийг нь барьж" байхад чиглэсэн бохир арга бачууд юм.

Хүйтэн дайн-манипуляцийн үндсэн гол зорилгуудын нэг бол

нэгдүгээрт, ингэж "тархиа бариулсан" байгаа хүмүүс, олон нийт үүнийгээ огт мэдэхгүй, сэжиглэх ч үгүй байх явдал юм!

Хоёрдугаарт, хүмүүсийн далд ухамсар тархийг ийм далд зорилготойгоор зориудаар хөлсөөр бичүүлсэн, орчуулсан ном нийтлэл сэтгүүл сонин, уран сайхны кино, дуу хөгжим болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өдөр шөнөгүй алхам тутамд нь балбан эцэст нь тэдний толгой, бодол санаанд хүчээр бүрдүүлсэн байгаа тэр тархины угаалгыг нь хүмүүс одоо өөрсдийнхөө үзэл, "миний санаа бодол" гэж эндүүрч түүнийг нь бүр улайран зүтгүүлж аливаа эрүүл ухаан, зөв зүйтэй үзэл санааг жадлан эсэргүүцэж байх явдал юм!

1. Олон нийтийн анхаарлыг амин чухал асуудлуудаас сатааруулж тэднийг ач холбогдолгүй шахам зүйлүүдээр байнга завгүй байлгах

Нийгэм олон нийтийг далдаас залж удирддаг үндсэн арга бол улс орны улстөр, эдийн засгийн чухал асуудлууд болон эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа маш амин чухал шийдвэрүүдээс ард түмэн - олон нийтийн анхаарлыг байнга холдуулж байх арга юм.

Үүний тулд эрх баригчид, эрх ашгийн бүлэглэлүүд улс орны мэдээллийн орон зайг ач холбогдол багатай мэдээллүүдээр байнга дүүргэж байдаг. Олон түмний анхаарлыг гол чухал асуудлуудаас холдуудах, тэднийг сатааруулах энэ аргын хувьд маш чухал зүйл нь бол жирийн олонхи хүмүүст шинжлэх ухаан, эдийн засаг, хүний сэтгэлзүй судлал ба кибернетикийн талаархи гол чухал мэдээллүүдийг олж авах боломжийг олгохгүй байхад оршиж байдаг.  

- Нийгэм доторхи бодит чухал асуудлуудаас иргэдийн анхаарлыг байнга холдуулж сатааруулж байх,

 - бодит ач холбогдол багатай асуудлууд - хов жив, цуурхлууд, эсвэл ид шид, мухар сүсэг уруу тэдний анхаарлыг нь сэм түлхэж байх.

- Хүмүүсийг бодит ямар нэг ач холбогдолгүй зүйлээр байнга завгүй байлгах,

- Тэдэнд одоогийн байгаа байдлаа, бодит амьдралаа эргэцүүлэн тунгааж бодох цаг үлдээхгүй байх


Энэ нь яг л мал амьтдыг бэлчээрээс нь шууд хотонд нь хөөн оруулж байгаатай адил ("Тайван дайны чимээгүй зэвсэг” номын хэсгээс ) ажил юм.

2. Асуудлуудыг зориудаар үүсгэж дараа нь шийдэх арга замуудыг "хэлж" өгөх

Энэхүү аргыг "асуудал-хариу үйлдэл-шийдэл” гэж бас нэрлэдэг. Эрх баригчдад хэрэгтэй байгаа арга хэмжээнүүдийг нийгэмд тулган хүлээлгэхийн тулд нийгэм олон нийтээр ийм арга хэмжээнүүдийг авахыг шаардуулах тооцоогоор хүн амын дунд тодорхой хурц асуудал үүсгэж чадах нэг тийм нөхцөл байдлыг – асуудлыг зориудаар бий болгодог.

Жишээ нь, эдийн засгийн хямрал, мөнгөний ханш уналт(яг одоо монгол төгрөгийн ханшийг зориуд унагаж байгаа!?), бизнес аж амьдралын доройтлыг зориудаар үүсгэж байгаад иргэдийн нийгмийн эрхүүдийг зөрчих, хүний эрхүүдийг хумихыг гарцаагүй байдал мэт тэднээр хүлээн зөвшөөрүүлж байдаг.

3. Зугуухан дасгаж алгуурхан хэрэглэх арга

Ямар нэг хүлээн авах аргагүй арга хэмжээг нийгмээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түүнийг алгуурхан, өдрөөс өдөрт, жилээс жилд чимээгүйхэн нэвтрүүлж хийдэг арга юм. Чухамдаа яг ийм аргаар тэд Хүйтэн дайнд ялсан бөгөөд урьд өмнө нь байгаагүй зарчмын цоо шинэ нөхцөл байдал буюу 1998 - 2000-аад оны нийгэм-эдийн засгийн онцгой нөхцөл байдлыг (неолиберализм) олон улс орон нийгэмд тулган хүлээлгэж чадсан юм.

Аль улс нийгэмд ард түмний цорын ганц өмөг түшиг төрийн оролцоог бүх зүйл дээр хумих, ард түмний өмч баялагийг хувьчлал явуулах нэрээр хулгайлан шамшигдуулах, ингэж ажил амьдралын баталгаагүй хоцорсон тэднийг ирээдүйдээ итгэлгүй байдалд шахан оруулах, нийгмийн задрал ялзрал тогтворгүй байдал, бүх нийтийн ажилгүйдэл, энгийн аж амьдралд хүрэлцэхгүй хөдөлмөрийн цалин хөлс гэх мэтийг чухамдаа энэ аргаар зугуухан хүлээн зөвшөөрүүлсөн юм.

Хэрэв энэ бүхэн эхнээсээ ойлгомжтой байсансан (1990-ээд оны "чөлөөт" "хувийн" хэвлэл мэдээллүүдэд хэн хэн юу бичиж бурж өөр үзэл бодолтой хүмүүсийг дайрч доромжилж ноцож байсныг эргэн санагтун) бол ард түмний бослого, хувьсгалд хүргэх байсан нь гарцаагүй билээ.

4. Гаргаж байгаа уршигт шийдвэрийнхээ гүйцэтгэлийг түр хойшлуулж ард түмний сэтгэлийг "амраан" тэднийг назгайруулах арга

Нийгэмд халтай шийдвэрийг ард түмэнд тулган хүлээлгэх өөр нэг арга бол түүнийг "гарцаагүй хүлээн авах ёстой ба сөрөг үр дагаврууд бараг үгүй” гэж шийдвэрээ танилцуулж эхний энэ шатанд ирээдүйд хийж хэрэгжүүлэх тэр зүйлүүдээ тэднээр одоохондоо зөвхөн хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Яг одоог бодвол ирээдүйд гарах золиосыг хүмүүсээр зөвшөөрүүлэх нь хамаагүй хялбар байдаг.

Нэгдүгээрт, хүмүүсийн хувьд энэ бүхэн нь яг одоохондоо болохгүй юм байна гэсэн өөрсдийгөө хуурсан гэнэн бодол байдаг.

Хоёрдугаарт, хүмүүсийн ихэнхи нь "маргааш болтол зай ч байна, лай ч байна”, "ийм золиосуудыг тухайн үед нь тойрон гарч болох байх” гэсэн гэнэн мөрөөдлөөр өөрийгөө хуурч амьдрах дуртай байдаг. Ийм байдал нь хүмүүсийг ийм уршигтай шинэчлэл өөрчлөлтүүдийн тухай бодолдоо аажмаар дасч яг цаг нь болохоор дуугүй хүлцэнгүй хүлээн авахад нь бэлтгэж байдаг.

5. Ард түмэнтэй яг бага насны хүүхдүүдтэй харьцаж байгаа мэт харьцах

Нийгэм олон нийтэд хандсан ихэнхи суртал ухуулгууд нь сургуулийн бага насны эсвэл оюуны хоцрогдолтой хүүхдүүдтэй харьцаж буй мэт эсвэл ухаан эрүүл биш хүмүүстэй харьцаж байгаа мэт болхи учирлалууд, гэнэн дүрслэлүүд, тэдэнд таалагдах гоё үгс уриа лозунгуудыг зальжин ашиглаж байдаг.

Сонсогчдыг төөрөгдөлд оруулахыг илүү их хүсч байгаа тэр улстөрч, либералч эдийн засагчид яриандаа мэдээжийн залхуутай үг хэллэг, эсвэл ойгомжгүй нэр томъёонууд их хэрэглэж нийгмийг "унтуулахыг” хичээж байдаг. Яагаад гэж үү? "Хэрвээ аливаа хүн үрүү 12 настай эсвэл бүүр бага насны хүүхэд үрүү хандаж байгаа мэт ярьж үзүүлж байхад энэхүү далд ховсдлын хүчээр тэр хүний хариу үйлдэлд шүүмжлэлтэй, эрүүл саруул үнэлэлт дүгнэлт тун бага болсон байдаг” байна.

6. Бодит фактуудыг холбон эргэцүүлж шүүн тунгааж бодох хүний оюун ухаанд нь биш харин түүний хийсвэрлэн сэтгэх сэтгэл хөдлөлд нь илүү их хандаж түүнтэй харьцах арга

Хүний хийсвэрлэл, сэтгэл хөдлөлд хандах нь хүмүүсийн шүүн тунгааж бодох чадварыг нь "гацаахад” хэрэглэдэг сонгодог арга мөн бөгөөд энэ аргыг хэрэглэсний үр дүнд тэр хүн чухам юу болоод байгаа тухайг эргэцүүлэн бодох ёстой оюун ухааны чадварт нь илүү нөлөөлсөн байдаг. Хүний сэтгэл хөдлөлийн энэ хийсвэр шинж чанарыг ашиглах нь тухайн хүний далд ухамсар уруу тодорхой цаад зорилготой бодол санаанууд, хүсэл тэмүүллүүд, айдас түгшүүрүүд, албадлага эсвэл бүүр нэг хэвийн үйл хөдлөлийн загварыг нэвтрүүлэх тэр үүд хаалгыг нь нээж өгдөг байна.

7. Энгийн хялбар байдлыг тахин шүтдэг болгон хүмүүжүүлж нийгэм хүмүүсийг төөрөгдөл мунхарал дунд барьж байх

Улс нийгэм, олон нийтийг далдаас залж удирдах, тэднийг өөрийн эрхшээлд оруулж барьж байхын тулд ийм зальт аргууд, сэтгэлзүйн техникүүдийг хүмүүс бүүр ойлгох чадваргүй болгохыг эрмэлздэг. "Нийгмийн доод давхаргын хүмүүст олгож байгаа боловсролын чанар нь аль болох өнгөцхөн, хямд төсөр байх ёстой ба нийгмийн дээд давхаргынхнаас энэ доодчуудыг ангилж байгаа тэдний энэ мунхарал нь тэдний давж гарч ирэх түвшнээс аль болох дээгүүр байх ёстой” гэж тэд номолсон байдаг. ("Тайван дайны чимээгүй зэвсэг” номын хэсгээс )

8. Хялбаршуулсан энгийн болхи ойлголт, аж байдлаараа гайхуулж байхыг хүмүүст байнга өдөөж энэ байдлыг нь улам дэвэргэж байх

Нийгмийн олонх хүмүүсийн дунд, ялангуяа хүүхэд залуучуудын дунд боловсрол мэдлэггүй мулгуудуу, ичгүүр сонжуургүй бас хүмүүжилгүй байх нь эрх чөлөө(!), моод гэдэг бодол санааг зугуухан ил далд аргаар нэвтрүүлж байдаг. Үүндээ элдэв шоу үзүүлбэрүүд, хөнгөн марзан агуулгатай сонин сэтгүүл, ТВ-ийн уран сайхны болхи ухуулгатай кинонууд, ятгалгыг байнга ашиглаж байдаг.

9. Чи өөрөө л бүхэнд буруутай гэсэн дотоод мэдрэмжийг нь байнга хүчтэй болгож байх

Аливаа хүнийг түүний гай зовлон, амьдралд зөвхөн тэр хүн өөрөө л буруутай гэж итгүүлж байх, энэ нь түүний өөрийнх нь боломжууд, чадварууд эсвэл хүчин чармайлтын дутуугаас болсон гэдэгт түүнийг үнэмшүүлж байдаг.

Үүний үр дүнд одоогийн энэ нөхцөл байдлаа эргэцүүлэн бодож ойлгох, өнөөгийн энэ чөлөөт зах зээл гэсэн зальжин нэртэй эдийн засгийн тонуулын дэглэмийн эсрэг тэмцэхийн оронд тэр хүн өөрөө өөрийгөө улам доош нь хийж бүх зүйлд өөрийгөө л буруутгаж эхэлдэг.

Энэ нь тэр хүнийг улам гутруу, уруу байдалд оруулж эцэстээ юу ч хийхгүй гараа хамхин сууж байхад хүргэдэг. Харин тэгвэл энэ байдлын эсрэг ямар нэг зүйл хийхгүйгээр одоогийн энэ байгаа байдлаа өөрчлөх огт боломжгүй юм аа!

10. Жирийн хүмүүс өөрсдийнхөө тухай мэдэж байгаагаас илүүтэйгээр тэдний тухай мэдэж байх, үүнийгээ эсрэг нь чадварлаг ашиглаж байх

Сүүлийн 50 жилд гарсан шинжлэх ухааны амжилтууд нь эгэл жирийн хүмүүсийн мэдэж байгаа зүйлүүд ба одоогийн ноёрхож байгаа анги давхаргынхны мэдэж байгаа зүйлүүдийн хооронд тасархай ялгаа гарахад хүргэсэн юм. Энэ байдал одоо улам бүр гүнзгийрч нэмэгдэж байна.

Биологи, нейробиологи судлал ба хэрэглээний сэтгэлзүйн шинжлэх ухааны ачаар одоогийн энэ "систем” нь хүн гэдэг бодгалийн бие бялдарын ба сэтгэлзүйн талаар хамгийн орчин үеийн мэдээллүүд ба тэдгээрийг ашигласан нарийн арга техникүүдийг өөрийн мэдэлд оруулсан юм.

Энэ "систем” нь Хүн гэдэг бодгалийн тухай жирийн хүн өөрийнхөө тухай мэдэж байгаагаас хамаагүй илүү их зүйлийг мэддэг болсон байгаа. Энэ бол ихэнхи тохиолдолд энэ "систем” нь хүмүүсээс өөрсдөөс нь ч илүүтэйгээр тэднийг далдаас сэм удирдаж залж байх боломжтой болсон ба иймээс манипуляторууд улам илүү их боломж, эрх мэдэлтэй болсон гэсэн үг юм.

Үүнийгээ нийгэм олон түмэнд очиж байгаа мэдээллийг нэг эх үүсвэрт хатуу барих, бага дунд их дээд боловсролын одоогийн агуулга, хэлбэрээр дамжуулан хийж байгаа.

Ноам Хомски бол Америкийн нэрт эрдэмтэн, философч, нийгмийн зүтгэлтэн, олон номын автор, улстөр судлаач хүн юм. Тэрээр Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн хэлзүй судлалын профессор,  ХХ зууны дэлхийн шинжлэх ухааны хамгийн алдартай зүтгэлтнүүдийн нэг юм.

Түүний бичсэн хэл судлалын онол ба хүний дотоод ухамсар, түүнийг танин мэдэхүйн шинжлэх ухааны олон бүтээлүүд нь дэлхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэд, багш судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдөж алдаршсан юм.


Нийтлэлийн оригинал:  Diez formas distintas de manipulaciуn mediбtica

Эх сурвалж: "bolor.info"

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

681 сэтгэгдэл
:

Манипуляцийн 10 арга » Tonshuul.mn
Parajumpers Jakke Menn http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

http://www.pacificsemi-box.com/superstar/crossbody-bag-suede-blackcrossbody bag suede black
v锚tements adidas originals adicolor pantalon de jogging 脿 3 rayures vert cx1898 imhhar http://www.allieandwes.com/specifically/v%c3%aatements-adidas-originals-adicolor
-pantalon-de-jogging-%c3%a0-3-rayures-vert-cx1898-imhhar

:

http://www.z-tripper.com/sandwich/t-shirt-trefoil-femmes-originalst shirt trefoil femmes originals
buy fake prada bags http://www.bbcasianews.com/interview/buy-fake-prada-bags


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex