“Харанга” хамтлагийн тоглолтын тасалбар эрэлттэй байна

2

Бид бүхнийг "Бодлын тэнгис”, "Энэ бол дурлал биш”, "Шивнээ”, "Дүрсгүй жаалууд”, "Амьдрал” гээд бүхий л дуугаараа байлдан дагуулж байсан "Харанга” хамтлаг, үе үеийн фэнүүд, үнэнч сонсогч нартайгаа 2015 оны 7-р сарын 9-нд Скай Резортод дуулан, цэнгэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрүүлэх тоглолт болоход хэдхэн хоног үлдлээ.

Цэвэр агаарт "Харанга”-ын андуудтайгаа амтат оройн зоог барин халуун яриа өрнүүлж, тэртээх жилүүдийн дурсамж сэргээсэн дуунуудыг хамтдаа дуулан хөөрөлдөх "Амьдрал” V.I.P тоглолтын тасалбар 50,000 болон 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарын захиалга эрэлт ихтэй байгаа юм байна.

Мөн түүнчлэн хамтлагийн гишүүдтэй нэг ширээнд тухлан сууж хамтдаа зоог барин "Харанга” хамтлагийн "алтан цомог” бэлгэнд авах, 10 хүний урилга дагалдах 10 сая төгрөгийн цорын ганц онцгой VIP SET /Хандивын багц/ мөн санал болгож байна.

Энэ үдшийн зочид тус хамтлагийн шилдэг дуунуудаас бүрдэх тоглолт үзэж урьд өмнө нь хэний ч үзэж байгаагүй "Харанга”-ын 26 жилийн түүх шингэсэн, ховор бичлэгүүдтэй баримтат киног үзэх анхны үзэгчид болох төдийгүй хамтлагийн үнэ цэнэ бүхий эд зүйлсийн дуудлага худалдаанд оролцох зэрэг нь энэ удаагийн тоглолтын бас нэгэн онцлог болж байна. "Харанга” хамтлаг үнэнч фэнүүдээ Скай Резортод урьж байна.

Тоглолтын тасалбар:

Арын босоо хэсэгт: 50.000₮ /Шар айраг/

Энгийн ширээ сэт: 150.000₮ /Зууш, Үндсэн хоол, Десерт, Водка, Шар айраг, Ус, Ундаа/

VIP ширээ сэт: 10.000.000₮ /10-н хүний урилга, Алтан цомгийн цуглуулга, Зууш, Үндсэн хоол, Десерт, Водка, Шар айраг, Ус, Ундаа/

Тасалбар захиалах утас: 9903-1800, 9903-9239

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл