Дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийнэ
Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.А.Сүхбат аварга нь өнгөрөгч сард "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо энэ жил наадамд зодоглоно гэдгээ мэдэгдсэн.
Харин үүний дараа Г.Өсөхбаяр аварга хэвлэлд ярилцлага өгч, өнгөрсөн наадмаар А.Сүхбат наадмын талбай дээр ирж хэрүүл хийгээд байхаар нь зүүнийг манлайл гээд өгчихсөн. Надтай нэг биш удаа ийм асуудал үүсгэж байсан учраас би одоо дуугарч байна хэмээн ярьсан билээ.
Мөн Бөхийн холбоо, Баяр наадам зохион байгуулах комиссын дунд хоёр дархан аваргын хэн нь зүүнийг манлайлах вэ гэсэн маргаан хүртэл гарч, Баяр наадмын комисс Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг амжилтаар нь эрэмбэлж Г.Өсөхбаяр зүүнийг манлайлах нь зөв гэсэн шийдвэр гаргасан билээ.
Өнгөрсөн хугацаанд удаан дуугүй явсан тэрбээр энэ бүх маргаантай асуудалд тайлбар өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хурал 14.00 цагт "Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд болно.
Сэтгэгдэл байхгүй байна.