Хоёр дархан аваргын хэн нь энэ жилийн Үндэсний их баяр наадмын зүүн жигүүрийг манлайлах талаарх маргаан олон нийтийн сүлжээнд өрнөсөөр байгаа юм. Тэгвэл Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар энэ талаар мэдээлэл хийлээ. А.Сүхбат аварга "Би энэ жилийн наадамд амласан ёсоор зодоглоно. Гэхдээ Монголын үндэсний бөхийн холбоо, баяр наадмын комисоос хуулийн дагуу шийдвэр гаргаж, зүүний магнайг хэн тэргүүлэх вэ гэдгийг зөв гаргаасай, эрэмбэлээсэй гэж хүсч байна. Үндэсний бөхийн эрэмбийг тогтоохдоо эрх мэдлээр далайлган авдаг жишиг тогтох вий гэхээс эмээж байна. Би баяр наадмыг сайхан болоосой гэж хүсч байна. Маргааш очиж бүртгүүлэхэд бэлэн байна. Дархан аварга цолыг би 30-аад жил барилдаж авсан. Би энэ цолыг өөртөө өгчихсөн юм биш. Миний хувьд хосгүй үнэтэй зүйл. Би наадмаар барилдана, гарах ёстой газраасаа гарна” хэмээсэн юм
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.