А.Мэндбаярыг насаар нь хорихыг хүсэв
Багын найз М.Эрхэмбаярыгаа зургаан удаа буудаж хороосон А.Мэндбаярт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 25 жил хорих ял оноосон билээ. Өш хонзонгийн сэдэлтээр найзыгаа хороосон гэх А.Мэндбаяр өнгөрсөн 2013 онд 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн иргэн Э-г машинд нь зургаан удаа буудаж, амийг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин талийгаачийн аав Д.Мөнхжаргал хүүг нь хороосон залууд оноосон 25 жилийн хорих ялыг бүх насаар нь болгож өгөхийг хүсч, хууль шүүхийн байгууллага, цаашлаад Ерөнхийлөгчид хүртэл хандсан гэдгээ хэлэв.
Ямар ч гэмгүй хүүг нь өш хонзонгийн сэдэлтээр алсан энэ хэргийн ард хар тамхи, мансууруулах бодис улс дамнуулж хилээр гаргадаг бүлэглэл байгаа. Үүнийг хуулийнхан шалгаагүй, цагдаа нар ч энэ хэрэгт холбоотой гэдгийг тэрбээр хэлж байгаа ч түүний үгийг хүлээж авах газар байхгүй, хаана хандахаа мэдэхгүй арга мухардаж яваа ажээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62535.shtml#sthash.njh6f3WF.dpuf


Сэтгэгдэл байхгүй байна.