Хэл мэдэхгүй хэрнээ үг бүтээх тэмцээнд аваргалав
"Тэр францаар ерөөсөө ярьж чадахгүй. Зүгээр л үгнүүдийг нь цээжилсэн. Ямар утгатайг нь тэр мэдэхгүй. Франц хэл дээрх яриаг ч орчуулж чадахгүй” хэмээн Лиз бүсгүй ярьжээ.
50 насыг шүргэж яваа Ричардс өмнө нь Их Британид болсон "Скрэббл” тэмцээний аварга болж байв. Цагтаа Шинэ Зеландын "Скрэббл” тоглоомоор наадагчдын холбоог тэргүүлж байсан Фагерланд бүсгүй Ричардс мөн Тайланд Улсын "Скрэббл” тоглоомын Эзэн хааны цомыг 11 удаа хүртсэн гэдгийг өгүүлсэн аж.
"Скрэббл” гэдэг нь нэгэн төрлийн ширээний тоглоом билээ. Хоёр юм уу дөрвөн тоглогч ширээний ард суугаад 225 тэгш өнцөгтөд хуваагдсан самбар дээр модон даалуунуудыг ашиглаж үг бүтээдэг юм.
Сэтгэгдэл байхгүй байна.