Тэрбумтан эр 100 сая доллараар харь гарагийнхныг хайна
Оросын тэрбумтан Юрий Мильнер 100 сая долларыг харь гарагийнхны эрэлд зориулахаа мэдэгдлээ. Мельнер бол "DST Global", "Mail.ru Group", "ВКонтакте", "Твиттер", "Facebook", "Одноклассники.ру" зэрэг олон компаний хамтран эзэмшигч билээ.
Харь гарагийн амьдрал хайх төслийг "Breakthrough Listen" гэж нэрлэжээ, түүнийг Юрий Мильнерээс гадна Америкийн одон оронч Фрэнк Дрейк, Английн эрдэмтэн Стивен Хокинг нар хамтдаа санаачилжээ.
Төслийн хүрээнд дэлхийн хамгийн хүчтэй телескопуудыг ашиглан харь гарагийнхныг хайж, мэдээллийг компьютерийн хамгийн өргөн сүлжээнд нэгтгэх юм байна. Юуны түрүүнд Тэнгэрийн заадас зэрэг ойр орших галактикуудыг судлан шинжлэхээр болжээ.
Сонирхолтой нь, бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байх аж.
Сэтгэгдэл байхгүй байна.