Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө нэгдсэн холбоог байгуулна
Одоогийн байдлаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө нэгдсэн холбоо"-нд таван байгууллага, нэг төв нэгдээд байгаа аж.
Холбоо байгуулах тухай анхны хурал өнөөдөр 13:30 цагт Хүүхдийн ордны бага танхимд эхлэх гэнэ.
Анхдугаар хуралд нийслэлийн дүүрэг, хороо бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн төлөөлөл оролцох гэнэ.