АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон түүний хувийн шуудангаар дамжуулан мэдээлэл солилцдог гэсэн мэдэгдлийг үгүйсгэсэн байна. "Би ямар ч нууц мэдээлэл дамжуулсан болон хүлээн авч байгаагүй” хэмээн хатагтай Клинтон Айова мужийн дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдлээ гэж "Reuters” агентлаг мэдээлсэн байна. Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны хаягаар бус хувийн хаягаар нууц материал дамжуулдаг байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Албаны хүмүүс түүний энэхүү үйлдлийг аюулгүй байдлын үүднээс ноцтой хохирол учруулж, төрийн нууцад хамаарах чухал баримт бичгийг хакердуулах эрсдэлд оруулсан хэмээн буруушаасан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.