ОХУ: Агаарын шоуны үеэр цэргийн онгоц осолджээ
Өнгөрөгч ням гарагт болсон агаарын шоуны үеэр Mi-28 армийн нисдэг тэрэг осолдсон тухай ОХУ-н Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.
Беркут тусгай хүчний агаарын уран жолоодлогын үеэр гарсан тус осол нь Москва хотоос 170 км-н зайтай Рязаньд болжээ.
ОХУ-н арми техникийн шалтгаанаас болж уг осол болсон гэж үзэж буй боловч хэргийг нарийвчлан мөрдөн шалгаж байна.
Тус ослоор нэг хүн амиа алдсан бөгөөд азаар үзэгчдээс шархадсан хүн байхгүй аж. Үзүүлбэр үзүүлж байсан хоёр хүний суудалтай нисэх онгоцонд техникийн саатал гарч, газар унан дэлбэрсэн байна. Нэг жолооч амь үрэгдсэн бол нөгөө нь үсрэн амь гарчээ.
Амиа алдсан нисгэгч хурандаа Игорь Бутенкогийн хүүгийн хэлж буйгаар осол нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд ямар ч туршлагатай сайн нисгэгч байсан энэ тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авч чадахааргүй байсан тухай "Lifenews”-д ярьжээ.
Mi-28 сөнөөгч онгоц нь ОХУ-д өргөн хэрэглэгддэг онгоц бөгөөд Ирак, Кени зэрэг улсуудын армид ч мөн ашиглагддаг байна.
Сүүлийн долоо хоногуудад армийн зургаан онгоц осолдож үүний улмаас таван хүн амь үрэгджээ.
Армийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ олон зуун нисдэг тэрэг болон онгоцтой болсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна.