С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар эдийн засгийн чухал сэдвийг биш засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь харамсалтай

830

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар ээлжит бус чуулган зарласантай холбогдуулж бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өчигдрийн МАН- ын бүлгийн хуралдаанд 26 гишүүнээс 19 нь хүрэлцэн ирсэн байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 16.3-д "Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ”, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.3-т "....нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох” хэмээн заасан байдаг. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргахдаа өргөн бариагүй МАН-ын зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх, сайд нарыг томилох асуудлыг оруулсан нь Үндсэн хуультай зөрчилдсөн төдийгүй Үндсэн хуулиар гагцхүү Ерөнхий сайдад харьяалуулсан онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж МАН-ын бүлэг үзэж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцолсон. Түүнчлэн тэрбээр цааш нь хэлэхдээ "УИХ- ын ээлжит бус чуулганаар улс оронд нэн тулгамдсан асуудлыг хэлэлцдэг. 
 

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ган гачигтай, ургацынхаа тал хувийг алдах эрсдэл нүүрлээд байгаа энэ үед өвөлжилтөд бэлтгэх, хямралыг даван туулах, хөрөнгө оруулалтын асуудлаа хэлэлцэх ёстой байсан. Гэвч зургаан сайдыг огцруулахын тулд өөр асуудлаар халхавч хийх нь хэр оновчтой вэ гэдэг талаар ярилцлаа” гэсэн юм. "УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хоёр намын хамтран байгуулсан гэрээг цуцлах мэдэгдэл гаргасан, бүлэг нь хуралдсан, ээлжит бус чуулганы өмнө АН-ын дарга З.Энхболд гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн, Ерөнхий сайдын бүрэн эрхэнд халдаж өргөн баригдаагүй асуудлыг ээлжит бус чуулганы зэргээс харахад төрийн дээр нам гарсан нь батлагдаж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа намын бүлэгтээ гэрээг цуцлахыг үүрэг болгосон. МАН- ын Удирдах зөвлөл намын бүлэгтээ үүрэг өгдөггүй, чиглэл өгдөг. Ерөнхий сайд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуул, ачаагаа үүрсэн шиг үүрье гэсэн утгатай шаардлагыг намын даргадаа явуулахдаа Засгийн газрын бланкан дээр албан тоот үйлдсэн. Энэ нь нам, төрийн ажил холилдсоны илрэл” гэж С.Бямбацогт хэллээ. 
 

Д.Хаянхярваа: АН дуртай цагтаа засаг төрийг үймүүлж бужигнуулдаг боллоо 
 

Мөн бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "АН-ын гаргаж байгаа үйлдлээс харахад нам төвт төртэй болох тал руу явж байна. УИХ-ын дарга З.Энхболд нам эвслийн бүлгийг сонсохгүй өөрийнхөө байр суурийг гишүүдэд тулгах, зөвшилцлийн механизмыг ашиглахгүй байгаа байдлыг бүлэг дээр ярилцлаа. Цаашид ийм хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх үүднээс хууль зөрчсөн ээлжит бус чуулганы нээлтэд бид оролцоогүй. Ардын намынхан ширээ сандалтай зууралдаад байна гэсэн яриа гаргаж байна. Бидэнд ширээ сандалтай зууралдаж, Засгийн газарт шигдэж суух сонирхол байхгүй. Гагцхүү бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Хоёр намын засагт хамтарч ажиллах гэрээнд нэг талын бус, хоёр талын үндэслэлд тулгуурлаж гэрээг цуцална гэж заасан. МАН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажилласнаараа ямар асуудалд яаж саад тээг болсныг тодорхой үндэслэл, баримттай гаргаж, ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Тодорхойгүй байдлаар улс төрийн хийрхлээр төрөөр тоглодог зарчмаас татгалзах ёстой гэсэн байр суурийг манай гишүүд илэрхийлж байна. АН Монголын төрөөр тоглож байна, дуртай цагтаа засаг төрийг үймүүлж бужигнуулдаг боллоо” гэв. Түүнчлэн Эрүүгийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ байнгын хорооны 19 гишүүнээс есөн гишүүний ирцтэйгээр хуралдсан нь хууль зөрчсөн тул дахин хийх шаардлага тавьж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг МАН- ын бүлэг дэмжихгүй гэсэн байр сууриндаа хэвээр байна. Өршөөлийн хуулийн төслийн тухайд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Ингээд дээрх мэдээллийн дараа бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулав. 
 

-Энэ удаагийн чуулганыг танай бүлгийн зүгээс хууль бус гэж үзээд нээлтэд оролцсонгүй. Тэгэхээр цаашид бусад асуудлыг хэлэлцэхэд оролцох юм уу? 
 

-Сайд нарыг чөлөөлөх, томилохоос бусад нь хэлэлцэх шаардлагатай асуудал байгаа учраас бид оролцоод явах болно. Ерөнхийдөө ээлжит бус чуулган хууль зөрчсөн эсэхийг зохих байгууллагууд нь шалгаж, тогтооно биз. Харин бид бол ямар ч байсан энэ удаагийнх хууль бус чуулган шүү гэдгийг илэрхийлж, чуулганы нээлтэд оролцоогүй. Гэхдээ төрийн ажлыг хүндэтгээд бусад асуудалд оролцох болно. 
 

-АН-ын бүлгийн дарга чуулганы нээлтийн дараа хэлэхдээ МАН- гүйгээр чуулган үргэлжлэх боломжтойг харууллаа гэж хэлсэн л дээ. Үүнийг та бүхэн хэрхэн хүлээж авсан бэ? 
 

-Олонхиороо хүч түрээд, цөөнхгүйгээр хууль зөрчөөд явж болно. Гэхдээ парламент гэдэг бол зөвшилцөж, ойлголцдог талбар. Тиймээс ингэлгүй, олонхиороо хүч түрж, хууль зөрчдөг байдлаар явж болохгүй л дээ. Манай нам 2013 онд XXVII Их хурлаа хийгээд улс төрийн бүх нам, төрийн бус байгууллага, ард иргэдээ үндэсний зөвшилцөлд уриалсан шүү дээ. Улстөржиж, ялгаж талцахаа больё. Улс орныхоо төлөө аль болох ойлголцож, хамтраад нэгдээд ажиллая гэдэг санаачилга гаргаж, уриалж байсан. Бид энэ байр сууриндаа өнөөдөр ч хэвээрээ байгаа. Тийм болохоор бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчлэн ардчиллын үнэт зүйл болсон парламентын мэтгэлцэх, зөвшилцөж ойлголцох зарчмыг барьж явах хэрэгтэй. Ардчиллаа аврах юмсан, ардчилал гэж байдаг бол бид түүнийг аврах хэрэгтэй байна. Ардчиллын үнэт зүйл бол ерөөсөө олон нийтийн оролцоо, ойлголцол зөвшилцөл юм шүү гэдгийг дахин хэлмээр байна.

 

 

М.ӨНӨРЖАРГАЛ

- See more at: http://www.unen.mn/content/52615.shtml?alias=politics#sthash.aBIB0mdA.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

830 сэтгэгдэл
:

С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар эдийн засгийн чухал сэдвийг биш засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь харамсалтай » Tonshuul.mn
cheap christian louboutin shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

С.Бямбацогт: Ээлжит бус чуулганаар эдийн засгийн чухал сэдвийг биш засгийн газрын асуудлыг ярьж байгаа нь харамсалтай » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex