Төрийн яамд эзгүй байна

1021
Манайхан долоо хоногийн хоёр өдөр амардаг. Тэмдэглэлт баяраар мөн л 1-3 хоног амарна. Харин энэ зун Үндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ тав хоног амрах хуультай болсон. Хүмүүс "Наадмын дараа намар” хэмээн өвлийн бэлтгэлээ хангаж эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд оруулах, тариаланчид тариалан, төмс ногоогоо хурааж, малчид хадлангаа авч эхэлдэг. Тиймээс ид ажлын үе гэдэгтэй санал нийлэх биз ээ. Тэгвэл хэн нэгэн иргэн алба, амины ажил амжуулах гэж аль нэгэн яамны хаалгыг хэд хэдэн удаа татаж, хоосон хаалга мөргөх хэрэг гарах нь дээ. "Сайд байхгүй. Гадаад руу томилолтоор явсан. Амралтаа авсан. Тэр аймагт ажиллаж байгаа” гэсэн хариултыг л сонсох байх. Учир нь өчигдөр бид яамдаар орж сайд нар ажил дээрээ байгаа эсэхийг тодрууллаа. Салбар хариуцсан 16 сайдын дийлэнх нь амралтаа авч, хөдөө гадаа явжээ. Харин амралтаа аваагүй, хаа нэг тийшээ томилолтоор яваагүй зарим сайд ажлын байран дээрээ ажлаа хийгээд сууж байхтай лав таарсангүй. Тэдний туслахууд "Ер нь бол сайд байгаа. Гэхдээ одоогоор байхгүй. Гадуур л ажилтай яваа байх” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Ажлын хоёр дахь өдөр сайд нар нь ажил дээрээ байхгүй. Хаагуур юу хийж байгааг нь туслах нь ч мэдэхгүй байх юм. Харин ээлжжийн амралтаа авсан сайдыг дэд сайд нар нь орлож байгаа гэсэн боловч бас л хаалга нь цоожтой байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун ажил дээрээ байсангүй
Яамны үүдээр орж, харуулаас нь С.Оюун сайдын туслах байгаа эсэхийг сурахад харуул хэдэн удаа утас цохилоо. Өрөөндөө байхгүй учир утсаа авахгүй байсан бололтой. "Ороод уулз” гэв. Зааж өгсөн өрөөнд очиход сайдын туслахын өрөөнд нэлээд олон хүн сууж байв. Сайд байгаа юу гэхэд туслах нь "Сайд одоогоор байхгүй байна. Цайндаа гарсан” гэв. Тэгж хэлэхэд нь цаг аль хэдийнэ 13 цаг 30 минут болж байсан юм. Харин хэсэг ажилчид нь нэг өрөөнд цуглаж, инээлдэн хууч хөөрч байгаа дүр зураг харагдав. Тэднийг харахад сайд нь байхгүй, хийх ажил бага байгаа бололтой.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр амралтаа авчээ
Албан бичиг барьсан, Л.Гантөмөр сайдыг сурагласан хүн цөөнгүй таарлаа. Учир нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс тэд хүүхдүүдээ их, дээд сургууль, цэцэрлэгт оруулахаар эртнээс хөөцөлдөж яваа бололтой. Их, дээд сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, оюутан, багш нарыг хохироосон хэрэг нэлээд гарсан талаар салбарынхан хэлж байсан цаг саяхан. Тэгвэл бүтцийн өөрчлөлт гэдгээс болж, хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй болсон нэг хүүтэй таарсан юм. Тухайлбал, ганцхан МУИС-д бэлтгэдэг байсан цаг уурчийн мэргэжлээр боловсон хүчин дахин бэлтгэхээ больжээ. Үүнийг тодруулахаар тус яаманд ирсэн боловч "Тийм хуваарь байхгүй” гэсэн хариулт сонсож буцаж байсан юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар мөн амралтаа авсан байна. Эрүүл мэндийн яамаар орж, сайдын туслахыг сураглахад үүдний харуул дугаар бичсэн хуудсыг хэдэн удаа эргүүлэв. Тэгснээ нэг дугаар хэлж, "Ийшээ яриад асуу” гэх юм. Дотогш орж, сайдын цоожтой хаалгийг татав. Хэвэлийн төлөөлөгч нь амралтаа авсан гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Мэдээж дэд сайд нь орлож байгаа. Гэсэн ч хаалга нь мөн л цоожтой. Гоц халдварт боом өвчин гарч, иргэд яахаа мэдэхгүй сандралдаж байхад сайд нь амралтаа авч, дэд сайд нь ажил дээрээ байхгүй байх юм.

Эдийн засгийн хөгжлийн сайдын Н.Батбаярын бие чилээрхжээ
Туслах нь "Сайдын бие нь өвдсөн учир энэ долоо хоногт ажилдаа ирэхгүй” гэв. Сайдынх нь бие хэзээ сайжирч, улс нь эдийн засгийн хямралаас хэзээ гарах юм бол доо. Гадаад харилцааны сайд Л.Болд Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа гэнэ "Сайд Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа. Маргаш Багануур дүүрэгт ажиллана” гэж сайдын хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Хэд хэдэн яамаар ороход "Тэнд ажилтай байгаа” гэсэн хариултын эндээс сонссон юм. Тус яам нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Орчуулагчаа дагуулсан гадаад хүмүүс яам руу орж байгаатай хэд хэдэн удаа таарав. Учир нь Үндэсний их баяр наадам болоод удаагүй байгаа учир жуулчдын цуваа тасрахгүй байгаа нь мэдээж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил дээрээ байв
Олон яамны хаалга татаж, туслахаас нь "Сайд байхгүй” гэх хариу нэлээд сонслоо. Яамдын үүдний харуул сайдын туслах, аль эсвэл хэвлэлийн төлөөлөгч рүү залгаж "Тэр газраас тийм хүн ирсэн байна” гэж хэлнэ. Тэнд очсон бүх л хүнд ингэж хэлнэ. Тус яамны үүдэнд дугтуйтай бичиг барьсан хүн хэн нэгнийг хүлээж их л залхсан шинжтэй байв. Харин тэд хариуд нь "Оруул, аль эсвэл хүлээж бай” гэх хариултыг хэлж байлаа. Тэгвэл энэ удаад тус яамны сайдын туслах нь "Би удахгүй доошоо буулаа. Наанаа хүлээж бай” гэсэн хариултыг өгсөн юм. Нэлээд хугацаа өнгөрсөн боловч, гарч ирсэнгүй.Харин С.Эрдэнэ сайд ажлынхаа өрөөнд байгаа гэдгийг харуулаас нь сонслоо. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хөдөө томилолтоор явсан "Тус яамныхан энэ сарын 21-нээс наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл амралттай байна. Тиймээс ҮХААЯ-тай холбоотой салбарын мэдээлэл авахаар бол хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдоорой” гэж цахим хуудаст нь бичсэн байв. Үүний дагуу сайд байгаа эсэхийг тодруулахад хэвлэл мэдээллийн ажилтан Т.Оюунбаяр "Сайд амралтаа аваагүй. Гэхдээ одоо байхгүй. Хөдөө томилолтоор явсан” гэв. Энэ салбарийн ажил ихтэй байгаа нь тодорхой. Учир нь Өвөрхангай, Увс, Хөвсгөл зэрэг аймгийн нийт долоон сумын нутагт "Галзуу” өвчний дөрөв, "Боом” өвчний хоёр, "Цусан халдвар” өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн гэж Улсын онцгой комиссоос мэдээлж байсан. Харин нийслэл хотын хувьд Сонгинохайрхан дүүрэгт "Гахайн сонгомол мялзан”, "Гахайн үржил амьсгалын замын хам шинж” илэрч, 451 толгой торойг устгаж байсан. Тэгэхээр хийх ажил нэлээд байгаа нь мэдээж.

 Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ маргааш Өмнөговь аймгийг зорино

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч рүү утсаар холбогдож Д.Бат-Эрдэнэ сайд хаана ажиллаж байгааг тодруулсан юм. Тэрбээр "Ордонд ажилтай байгаа байх. Маргааш Өмнөговь аймаг руу явна” гэв. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрчим хүчний сайд М.Сономпил нар амралтаа аваагүй, томилолтоор яваагүй байна. Харин тэдний туслах болон хэвлэлийн төлөөлөгчдөөс тодруулахад "Сайд байгаа. Гэхдээ одоо ажил дээр байхгүй. Гадуур ажилтай байгаа” гэсэн өнөөх л улиг болсон хариултыг өгсөн юм.

С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1021 сэтгэгдэл
:

Төрийн яамд эзгүй байна » Tonshuul.mn
mackage jackets http://www.mackageca.com/mackage-men-c-1/

:

Төрийн яамд эзгүй байна » Tonshuul.mn
cheap red bottom shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex