38 мянган доллар залгисан бүсгүйг саатуулав Шинэ мэдээ 2015/08/07 0 Колумбийн цагдаа нар Богота хотын нисэх онгоцны буудал дээр ходоодондоо 38.5 мянган доллар хийн тээвэрлэж явсан нэгэн эмэгтэйг саатуулжээ. Хууль сахиулагчдын өгүүлж байгаагаар бол Колумбийн 39 настай загвар зохион бүтээгч энэ эмэгтэй Боготад Мехикогоос нисэж ирсэн байна. Түүнд нарийн шинжилгээ хийснээр биеэс нь 64 капсулыг гаргажээ. Тэдгээр дотор тус бүрт нь 100 долларын таван мөнгөн дэвсгэрт байсан аж. Колумби Улс руу бэлнээр 10 мянган доллараас ихгүй мөнгийг авч орох боломжтой юм. 0
Сэтгэгдэл байхгүй байна.