Apple компанийн дагалдан ажилтан 80 мянган ам.долларын цалинтай
Хэрэв та Apple компанийн дадлагажигч ажилтан бол хангалттай хэмжээний мөнгө хуримтлуулах боломжтой төдийгүй дадлагын хугацаанд авах цалингаараа дундаж өртөгтэй хотод боломжийн амьдрах боломжтой. Тодруулбал, Apple компани дадлагын ажилтандаа сарын 7000 ам.долларын цалин эсвэл жилийн 80 мянган ам.долларын цалингийн аль нэгийг санал болгодог тухай Business Insider мэдээлжээ. Тус компанид түр ажиллаж байсан инженер эр "Mashable” сонинд ярихдаа "Apple-ээс сар бүр 2500 ам.долларыг цагийн ажилтны хувиар авч байлаа. Хэрэв дагалдах ажилтны статустай болбол сарын 5000 ам.доллар эсвэл жилийн 60 мянган ам.доллар авах эрхтэй болдог” хэмээжээ. Дадлагын ажилтан сонгон шалгаруулах үйл явц нарийн хяналт, хатуу шалгалт дор болдог аж. Apple-ийн зүгээс ярилцлагад орсон туршилтын ажилтныг компани дотор биеэ зөв авч яваа эсэх, ажилдаа хэрхэн хариуцалагатай хандаж буйг нарийн хянадаг бөгөөд улмаар дадлагын ажилтны цалин олгох шийдвэрийг хүний нөөцийн менежерүүд гаргадаг. Гэхдээ компанийн нууцлалыг хангах үүднээс дотоод ажилтнуудын тухай мэдээллийг хэлтэс бүрт нарийн шалгаж, ямар хугацаанд дадлагын цалин авч, компанид бүртгэлтэй болсныг нэгдсэн сүлжээнд хянадаг байна. Ингэснээр компанийн дотоод нууцлал алдагдах эсрдлийг давхар ажиглах боломж нээгдэнэ. Энэ бүх шалгуур, үзүүлэлтийг хангасан мэргэжлийн ажил горилогч Apple компаниас чамлахааргүй хэмжээний түр цалин хүртдэг аж. Apple компани бусад технологийн компаниудаас дадлагажигч ажилтанд хамгийн өндөр цалин олгодог нь тэд хүний нөөцийн тал дээр нэлээд хөрөнгө зардаг гэдгийг харж болох юм. Фэйсбүүк, Линкэдин зэрэг нийгмийн сүлжээний компаниуд дагалдан ажилтандаа сарын 6200 ам.доллар эсвэл нэг жилийн 74.400 ам.доллар амладаг тухай Glassdoor сайтад мэдээлжээ.
Т.Бат
Сэтгэгдэл байхгүй байна.