Мисс:Сэлэнгэ санхүүгийн асуудалд орж мөнгө олхын тулд нүцгэн зургаа авхуулсан
Нэг хэсэгтээ л нүцгэлэх донтой гэх мэтээр хэвлэлээр бичүүлсэн мисс Э.Сэлэнгэ гурван удаа нүцгэлсэн талаараа ийнхүү илэн далангүй ярьжээ.Түүний хэлж байгаагаар бол "Ногоон нам”-ын дарга Д.Энхбатын хүү Э.Санчиртай уулздаг байхдаа санхүүгийн асуудалд орж, мөнгө олохын тулд нүцгэн зургаа авахуулсан юм гэнэ.
Тэрбээр "Би Э.Санчиртай Америкт хамт амьдардаг байсан. Тэр хүнээс болж би тамхинаас гарсан, өнөөдөр би тамхи татдаггүй. Маш их хайртай байсан. Би Америкт сурахаар Санчир дээр очиж байлаа. Санчир Хавайгаас Лос-Анжелес руу шилжиж сураад байр сууриа олчихсон байсан. Би эх орон, найз нөхөд, гэр бүл, карьер бүх амьдралаа орхиж золиос гаргасан. Тэр үед би мисс гэдэг нэрээ мартаад нүцгэн зураг авахуулсан шүү дээ. Хайрынхаа төлөө гэж хэлж болно. Найз залуугаасаа би мөнгө авахыг хүсээгүй юм. Намайг зөвхөн хүн гэдэг талаас нь хайрлаасай, бидний үерхэл чин сэтгэлийнх байгаасай гэсэндээ нүцгэн зураг авахуулах шалтгаан гарахад юу ч бодохгүйгээр зөвшөөрч байсан.
2011 оны хоёрдугаар сард байхаа даа, Америкт очингуутаа цүнхээ хаячихсан юм. Миний карт, бэлэн мөнгө, түрийвч бүх юм байхгүй болсон гэсэн үг. Тэр үед зөөгчийн цалин цагийн 18-20 ам.доллар, байрны үнэ доод тал нь 500 ам.доллар. Хэдий хугацаанд ажиллаж байж толгой хоргодох байртай болох вэ. Өөрөөр хэлбэл, надад маш хурдан хугацаанд их мөнгө олох шаардлага үүссэн юм. Тэгээд интернэтээс моделийн чиглэлээр хийж болох ажил хайсан. Дотуур хувцастай зургаа авахуулах ажил, хөлс нь ч боломжийн. Найз залуудаа хэлээд зөвшөөрөхөөр нь очсон. Гэтэл ганц модель ганц зурагчин биш Америйкийн соёлын үндэсний өвөрмөц байдлаар групп маягаар зураг авалт явагдаж байсан. Зураг авалт нь хурдан болчих байх гэж бодоод хүлээсэн чинь моделиуд нь хувцсаа тайлж нүцгэрч эхэлсэн.
Тэгэхээр нь би найз залуу руугаа утасдаад, "Эд нар удаад байна, бас хүүхнүүд нь шалдан болж эхлээд байна” гэж ярьж байсан. Тэгэхэд, "чи яаж байна” гэж асуухаар нь "би гайгүй байна” гэж хариулж байсан. Уг нь би тэд нартай адилхан нүцгэн болоод байсан мөртлөө сүүлдээ надад таалагдахгүй гэртээ харимаар санагдаад намайг ирж аваач гэж ярьсан. Тэгсэн чинь машин хөлслөөд чамайг очоод авъя гэж ярихаар нь "битгий мөнгө үрэх гээд бай, би энд олох гэж ядаж байхад чи үрэх гэж байдаг” гэж ярьж байлаа. Мэдээж их эвгүй байсан. Гэхдээ ердөө ганцхан кадр даруулаад 20 мянган доллар авах боломж, надад мөнгө үнэхээр хэрэгтэй байсан үетэй давхацаж ийм алхам хийж байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.