УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд нэгэн чухал ч гэмээр, завхарсан ч гэж хэлж болохоор хуулийг эрхэм гишүүд баталсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байлаа. Доторх заалтуудыг нь унших юм бол дургүй хүрмээр ч юм шиг. Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгоно гэх юм. Энэ мэтээр жаахан алиа заалтууд орсон. Замын цагдаа нарыг "шидэт дохиур”-аа барьж гараад, дур зоргоороо мөнгө олох боломжийг хангаад өгчихсөн ч юм шиг. Гэхдээ хуулийг тэр чигт нь харлуулах гэсэнгүй. Олон чухал заалтууд тэнд байгаа. Хот дотроо машин нь багтахгүй болж, дүрмээ биелүүлдэг жолооч цөөнтэйгээс болоод янз бүрийн осол аваар их гарах болсон.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.