Чингэлтэй дүүрэг: Турк улсын дүүргийн засаг дарга нар зочиллоо
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Бүгд Найрамдах Турк улсын төлөөлөгчид, Түрэг угсаатайн хотуудын холбооны төлөөлөгчдийг 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Турк улсын төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн талаар товч танилцуулсан юм. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн с ангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар оролцлоо. Туркийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Истанбул хотын дүүргийн Засаг дарга нар багтсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.